Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Манчестер мужийн Эклс хотын Лареске Браун нь "powerlifting" төрлөөр Английн болон дэлхийн аваргын тэмцээнүүдэд 6 удаа рекорд тогтоосон байна. Хоёр жилийн өмнө түүнд "гипермобильность" өвчний онош тогтоосон бөгөөд уг өвчин бүсгүйг маш их өвтөгдөг учир эмч нар түүнд спортоор хичээллэхээ зогсоохыг зөвлөжээ.
11-14 насанд нь охины өвдөг, тохой, гар нь өдөр бүр тасралтгүй өвддөг
болж, улмаар 2-3 хоногоор нойргүй байдаг болсон байна. Лареске
нойргүйдэл, өвдөлтөөсөө болж хэдэн өдрөөр хичээлээ таслахад хүрдэг
байжээ.
Гэвч Лареске 39 настай эцгийнхээ хичээлдэг Powerlifting спортоор
хичээллэхээр шулуудсан байна. Энэ спортоор хичээлсэний үр дүн бүсгүйд өвчнөө
ялахад тусалжээ.
Лареске өөрийн жингээс хоёр дахин их 105 кг жинтэй туйван өргөн Английн үнэмлэхүй аварга болсон байна.
Бүсгүй “цээжин дээрээ” 50 килограммыг “барьж” чаддаг байна.
“Түүний нуруу ихэнхи хүмүүсийг бодвол илүү их уян хатан, энэ нь түүний давуу тал болдог” -гэж бүсгүйн дасгалжуулагч 43 настай Таня Жорж ярьж байна. Лареске хэдийгээр өвчтэй ч бүжиглэх дуртай, 4-11 нас хүртлээ бүжгээр хичээллэж байжээ.
“Бүсгүйн өвчин удамшлынх бөгөөд уургийн өөрчлөлтөй холбоотой ажээ. Уг өвчин эмэгтэйчүүдэд голдуу тусдаг”- хэмээн Mail Online бичжээ.