Ухаалаг бугуйн цаг хэрэглээнд гарлаа

Аливээ, Энэ цагийг хараад байгаарай. Түүнийг "Omate TrueSmart 2.0" гэдэг. Юу чаддаг гэж бодож байна? Дуудлага хийх үү? Шийдэгдсэн. Бичлэг хийж, зураг авах уу? Шийдэгдсэн. Түүнчлэн SIM card хийдэг, Android 4.22 үйлдлийн системтэй, мөн WiFi болон Bluetooth-тэй гээд бод доо.
Ухаалаг бугуйн цаг хэрэглээнд гарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Энэ нөхөр юун утгагүй юм яриад байна аа?” гэж та бодож байгаа байх. Өмнө нь энд тэндгүй л энэ цагны тухай наргиа болгож ярьдаг байсан. Гэхдээ өнөөдөр бол энэ бугуйн цаг бий болсон. Жилийн өмнө үүн дээр ажиллаж эхэлсэн бол өнөөдөр энэ цаг нь доргилтоос бүрэн хамгаалагдсан, ус нэвтэрдэггүй, 4gb болон 8gb багтаажтайгаар 249$ болон 289$-оор худалдаалагдаж эхлээд байна. Мөн энэ цаганд micro SDcard оролт ч байгаа. Төсөөлж байсан шиг чинь утгагүй санагдаж байна уу?



Таны бугуйнд байх ухаалаг гар утас
"Google play" ухаалаг бугуйн цаган дээр суугаагүй. Харин "OStore application"-г татаж, суулгаж болж байсан бөгөөд ингэснээр өөрийн мэйл хаягаа оруулж аpplication-уудыг татах боломж нээгдсэн байна. Үүний жишээ нь би л гэхэд өөрөө Twitter татаж суулгасан. Үүнийг харалдаа...



Харагдах байдал нь 1,54 инч болор талст дэлгэцтэй бөгөөд их биеийг нь хатуу төмрөөр хийсэн байна. Мөн нэлээд зузаан харагдах бөгөөд Samsung Galaxy Gear-с том биш юм. Мөн бугуйн цагны хажуу талд 2 програмчлагдсан товчны голд 720p бичлэг хийдэг 5 mega pixel камер суурилуулж өгсөн.



Бугуйн цагаараа Оффисын wifi-д холбогдож, вэбсайтуудаар хэсч болно. Мөн үүгээр ч зогсохгүй онлайн тоглоом ч бас тоглох боломжтой. Мөн micro Sim картаа хийгээд бугуйн цагаараа хүмүүстэй ярих ч боломжтой. Энэ нь 2G болон 3G ухаалаг гар утсыг тэр чигээр нь өөртөө багтааж чадсан. Утсанд байдаг шиг чанга яригч байдаг ч энүүгээр ярихад бусад хүмүүст аймшигтай санагдах тул Bluetooth чихэвчээрээ ярьсан нь дээр байх. Дагалдах Bluetooth чихэвчийг 39$-р худалдан авах боломжтой. 1900MHz хурдтай 3G бугуйн цаг нь Өмнөд болон Хойд Америкт, Харин дэлхий дахинд 2100MHz хурдтай 3G бугуйн цагийг худалдахаар төлөвлөж байна.



Үүгээр ч зогсохгүй та бугуйн цагныхаа их биеийг сольж болно. Яг л утасныхаа case-г сольдог шиг.





Дэлгэц нь touchscreen байрлуулсан байж болох ч icon-руу ороход амар биш, мөн удирдахад ч хэцүү байна. Гэхдээ энэ яг ч таны бодсон шиг биш юм. Дэлгэцийнхээ хэмжээнд тааруулж ухаалаг бугуйн цаг маань үйлдлээ гаргадаг. Ингэх ч хэцүү байгаа бол бугуйн цаганд маань onscreen-keyboard ч бас байгаа шүү. Үүнийг 1,5 инч дэлгэцэн дээр хангалттай ажиллана гэдэгт та итгэж болно. Гэхдээ тун жижигхэн үсэгнүүдийг дарах гэж хүмүүс их бухамдах нь ойлгомжтой. Тэд энэ асуудлыг тун энгийнээр шийдэж чадсан. Ухаалаг бугуйн цаганд Bluetooth нэмэлт тоноглол байдаг. Компьютерийн Bluetooth keyboard холбож хүссэнээрээ жиргэж, чатлах боломжтой.





Нэг зүйлийг ухаалаг бугуйн цаг маань үнэхээр чадахгүй.. юу юм бол гэж гайхаж байгаа бол энэ нь videocall хийх юм. Бугуйн цагандаа skype суулгасан байлаа гэж бодоход Камер нь хажуу тал дээрээ байрладаг болохоор нүүр нүүрээ харж ярилцах боломжгүй юм. Үүнд хүлцэл өчье.



Samsung-н ашигладагтай ижил micro USB-р цэнэглэгддэг. Нэг дүүртэл нь цэнэглэсэн байхад бүтэн өдрийн турш цэнэг нь дууснаа л гэж байхгүй.



Сонин юмаа гэжүү? Тэгж бодож байгаа бол доорх бичлэгийг үз.

Видео.



Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи вэб хуудаснаас олж уншина уу.
http://www.omate.com/

Хэрвээ та хэзээ нэгэн цагт super ухаалаг бугуйн цагтай байнаа гэж төсөөлж байсан бол "Omate" таны төсөөллийг бодит болгож чадлаа.

Мэдээллийг орчуулж илгээсэн. Оргио.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()