Бидний амьдралд нэвтэрч буй шинэ технологиуд

Техник технологи гэдэг үнэхээр хурдацтай хөгжиж буй цаг үе. Тиймээс ч зохион бүтээгчид нэг нэгнээсээ өрсөн төрөл бүрийн шинэлэг төхөөрөмжүүдийг бүтээсээр л байна. Ингээд хамгийн шилдэг шинэлэг бүтээлүүдийг сонирхоцгооё. Энэ цуглуулгад халдаг улавч, угаадаг компьютерын гар, нисдэг машин гээд олон сонирхолтой зүйлс багтсан байна.
Бидний амьдралд нэвтэрч буй шинэ технологиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Угаадаг компьютерын гар, Logitech K310, Үнэ £39.00.
Компьютерын гар маш амархан бохирдож, цэвэрлэгээ шаарддаг. Энэ үед бид төдийлөн гүйцэд цэвэрлэж чаддаггүй билээ. Тэгвэл "Logitech K310" гар нь усны хамгаалалт болон цохилтны хамгаалалттай учир хялбархан цэвэрлэгдэж, угаагддаг байна. Тиймээс илүү бат бэх, хэрэглэхэд хялбар болж байгаа аж.

www.caak.mn

2. Унадаг дугуйны гэрэл, Spokelight , £7.99.
Хэрвээ та харуй бүрий болсон цагт дугуй унах дуртай бол бусдаас ялгарч харагдах нь зүй ёсны хэрэг. Тиймээс "Spokelight" гэрлийг дугуйн дээрэ суулгаснаар таныг нэгэн жигд жийх үед дугуйг тойрсон гэрэл тасралтгүй асах болно. Ингээд орой үдшийн цагаар санаа зовох зүйлгүй боллоо.

www.caak.mn

3. Автомат жинтэй шилэн аяга, Үнэ £12.39, Tesco.
Гал тогооны хэрэглээнд нэн тохирох энэ аягаар та шингэн зүйл, нунтаг зүйл гэх мэт бүхий л төрлийн зүйлсийг хэмжиж болно. Ердөө л өөрт шаардлагатай жингийн нэгжийг сонгоход л хангалттай.

www.caak.mn

4. Гэрийн оффис.
Ердөө л 35см-ийн өргөнтэй гэрийн оффис нь процессор тавих тавцан, 108х103,5 см-ийн компьютерын ширээ, гэрэл болон бичиг баримт хадгалах шүүгээтэй юм байна.

www.caak.mn

5. Контроллер USB N64, £16.49.
Та компьютер тоглох дуртай ч, зарим нэг тоглоомон дээр гар ашиглахад хэцүү мэт санагдаж байна уу? Тэгвэл USB N64 контроллер танд яг тохирсон эд юм.

www.caak.mn

6. Бөглөө онгойлгогчтой удирдлага, Clicker, £8,04 .
Дуртай багийнхаа тоглолтыг үзэж байх үедээ тоглолтноос хөндийрмөөргүй санагдаж байвал энэ удирдлага мөн л танд хэрэгтэй зүйл бололтой.

www.caak.mn

7. Халдаг улавч, Warmawear, £99.95.
Өвлийн улиралд нээн тохиромжтой энэ улавчинд зай суулгагдсан учир таны хөлийг 6 цагийн турш дааруулахгүй. Тусгай удирдлагатай учир улавчаа халаах уу, эсвэл унтраах уу гэдгийг удирдлагын тусламжтайгаар сонгож болох юм.

www.caak.mn

8. Хамгаалалттай хутга Finger Guard, £5.85.
Яарч, сандарсан үед хоол хийхэд хуруугаа эсгэчих гээд нэг л хэцүү байдаг. Тэгвэл "Finger Guard" хутга тусгай зориулалтын хурууны хамгаалалттай бөгөөд хамгаалалтыг дунд хуруундаа зүүснээр бусад хуруугаа хамгаалах боломжтой болж байна.

www.caak.mn

9. Дугуйчдад зориулсан цүнх Seil.
Энэ цүнхийг Солонгосын "Leemyungsu" компанийхан бүтээсэн бөгөөд унадаг дугуйчдад нэн тохиромжтой юм байна. Жолоонд нь суурилуулсан тусгай удирдлагын тусламжтайгаар дугуйчин уучлаарай, зогс, эргэх гэх мэт үйлдэлээ арын жолооч болон хүнд мэдэгдэх боломжтой болж байгаа гэнэ. Тэгэхээр бараг л машинаас дутахааргүй байгаа биз.

www.caak.mn

10. Garmin HUD (Head-Up Display), £129.99.
Энэ хамгаалалтын систем нь урд талын салхины шилэн дээр тань машины бүхий л мэдээллийг өгөх болно. Жишээлбэл: Хурдны мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдал гэх мэт. Bluetooth-ээр холбогдох боломжтой.

www.caak.mn

11. Нисдэг машин.
"Transition" хэмээх хот дотор явж болох онгоцны концепт (урдчилсан загвар) хэрэгжвэл магадгүй тээврийн хэрэгслийн хувьсалд нөлөөлөх болов уу. Гэхдээ ийнхүү нисдэг машин газардах, хөөрөхөд нэлээд зай хэрэгтэй болох нь мэдээж юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()