Бидний ихэнх нь нарны туяанд өнгөрөөх цаг үеийг тойрон байдаг аюулын талаар мэдэх билээ. Хэдийгээр нарны туяа нь биднийг Д амин дэмээр тэжээж байдаг ч түүний хорт хэт ягаан туяанаас өөрсдийгөө сайн хамгаалж чадахгүй байгаа нь арьсны хорт хавдар тусахад хүргэж байна. Тус зүүлт нь хүмүүст ямар нэгэн нарны хамгаалалтгүйгээр наранд хэтэрхий бага буюу удаан байхын хоорондох хугацааг тодорхойлоход тус дэм болохоор зохион бүтээгдсэн юм.
Наранд зохих хэмжээгээр байх хүрээнд, аливаа гадуур зохиогдох арга хэмжээг дэмжин явуулснаар арьсны хорт хавдарын хэмжээг хязгаарлахын сацуу Д амин дэмийн хомсдолыг багасгах зорилттой билээ. Тус компани хэлэхдээ: “Бид SunFriend зүүлтийг хүмүүст Д амин дэмээ идэвхжүүлэхэд нь туслах болон мөн арьсны хорт хавдараас сиргийлэхэд нь туслах зорилгоор зохион бүтээсэн” -хэмээжээ.
Ус нэвтрүүлдэггүй энэ зүүлт нь аюултай байх хэмжээний түвшинд хүрэхэд анивчихаас өмнө хэт ягаан туяа хуримтлагдахад гэрэлтдэг ЛЕД заагчтай, патент бүхий НАСА-гаас сайшаагдсан UV мэдрэгчийг агуулсан байдаг. Хэрэглэгч нь тус төхөөрөмжийг өөрийн арьсны төрөл болон мэдрэмтгий байдалд тохируулан тааруулах бөгөөд энэ нь хэт ягаан туяаны шууд болон ойх гэрлийг байнга хэмжиж байдаг.
НАСА-гийн TechBriefs-ээс зохион байгуулсан "Ирээдүйг бүтээх нь 2011" -уралдаанд Шилдэг хэрэглэгчийн бүтээгдэхүүн болон хамгийн олон санал авсан бүтээлийн шагналын эздээр зохиогчид болох Шахид Аслам, Карин Эжэтт нар шагнагдсан байна. Аслам, Эжэтт нар нь инженер, эрдэмтэд болон маркетеруудын багийг бий болгож энэ брэндийг арилжаа худалдааны бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор анхны загварыг туршиж үзжээ.
Энэ нь амжилттай болсон байна.
Тэд "
Indiegogo" кампанит ажиллагааг 10-р сарын 3-нд эхлүүлсэн бөгөөд 25,000$ цуглуулах зорилготой байснаас 17,000 гаруй долларыг олжээ. Энэ кампанит ажиллагаа нь амжилттай болвол, төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлэх бөгөөд танд 45 доллараар (Үүнээс 10$ нь амин дэмийн Зөвлөл рүү очно) өөрийн гэсэн зүүлттэй болох боломжийг олгох юм.
Видео.
Мэдээ орчуулж илгээсэн. Оргио