Аварга могойн ан

2013-12-02, 22:18
33,272
Ихэнхи орнуудад ан хийх нь эрчүүдийн зугаа болдог билээ. Хэдийгээр ан хийсний дараа мах нь ширээний зоог болдог ч тэдэнд энэ зүйл ихээхэн таалагддаг. Зарим орнуудад зугаа болдог бол зарим орнуудад амьд гарахад зайлшгүй шаардлагатай зүйл болдог байна. Жишээлбэл Африкт могойн ан хийж, гэр бүлээ тэжээдэг аж. Ингээд Африкийн иргэд хэрхэн 6 метрийн могойг агнаж байгаа талаар сонирхоцгооё.
Аварга могойн ан

1.

www.caak.mn

2. Юуны түрүүнд гараа гөрөөсний арьсаар боодог байна.

www.caak.mn

3. Ингээд дараа нь могойн үүр рүү ордог. Могойн үүрний урт нь ойролцоогоор 10 метр байдаг бөгөөд үүрэнд гацахгүй нь тулд биеийг нь тусгай зүйлээр тосолдог байна.

www.caak.mn

4. Могой харанхуйд маш сайн хардаг. Ингээд л идэш өөрийхөн үүрэнд ороод ирж байхад мэдээж могой довтлоход бэлэн боллоо. Энэ үед анчид гишүү асаадаг бөгөөд энэ нь могойг төөрөгдөлд оруулж тэрээр хаашаа довтлохоо мэдэхээ больдог.

www.caak.mn

5. Орооцолдсон могой.

www.caak.mn

6. Хоолонд довтлож буй могой

Гэвч сэргэлэн анчин залуу гөрөөсний арьсаар боосон гараа шургуулна. Ийнхүү могой арьсыг хазахыг оролдох бөгөөд энэ үед нь анчин шууд хоолойноос барьж авдаг байна. Могой хүнийг шууд л идэж чаддаг. Юуны түрүүнд могой шүдээ зоодог бөгөөд дараа нь биеийг нь өөрийн аварга биеэр ороож, хүчийг нь сулруулан залгидаг байна. Зарим тохиолдолд хүн могойн гэдсэн дотор амилах үе ч байдаг гэнэ. Гэхдээ л энэ ямар ч утгагүй зүйл шүү дээ.

www.caak.mn

7. 10-15 метрийн урттай могойн хамт гарч ирэх нь маш хэцүү учир хамт явсан андууд нь анчинг могойтой хамт татаж гаргана.

www.caak.mn

8. Хэдийгээр могой газар дор, үүрэндээ төдийлөн эсэргүүцэж чаддаггүй ч ийнхүү гарсныхаа дараа өөрийн амьдралын төлөө тэмцэж эхэлнэ. Нэг анчин нь могойн толгойг газарт нааж, нөгөө нь сүүлийг барих бөгөөд үлдсэн нь хоолойг нь хэрчиж амийг нь тасалдаг байна. Ингээд могойг агнаж дууссаныхаа дараа үүрэнд нь буй өндгийг нь авдаг гэнэ. Учир нь өндгийг нь чанахад бас нэгэн амттан болдог байна.

www.caak.mn

9. Могой агнаж ирсэн залуучуудыг яг л баатар мэт хүлээн авдаг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()