Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олон загвар өмсөгчид жингээ барихын тулд хөвөн бөмбөлөг идэх зэргээр маш эрсдэлтэй хоолны дэглэмийг хэрэглэх болжээ.
Идэх юмыг идэж болдоггүй бөмбөлөгөөр сольж буй бүсгүйчүүд “ийм хоол нь цатгалан мэт мэдрэмж төрүүлж, бас илүүдэл калори ялгаруулдаггүй”- хэмээн баталж байх юм.
Бриа Мерфийн (жүжигчин Эдди Мерфийн охин) үгээр бол ийм шинэ санаа гарч ирсэн нь амжилт гаргахын төлөө ямар ч хохирол амсахад бэлэн загвар өмсөгчдөд их тус болж байгаа гэнэ.
“Тэд бөмбөлөгийг жүржийн шүүсэнд дүрээд өлсөхгүйн тулд дараа нь тэдгээрийг иддэг гэж би сонссон. ” — гэж тэрээр “Good Morning America” нэвтрүүлэгийн үеэр ярьсан байна.
Барууны хэвлэлийн сэтгүүлчид судалгаа явуулж, энэ жигтэйхэн аргыг хэдийнээ олон бүсгүйчүүд хэрэглэж байгааг олж мэджээ. Залуу эмэгтэйчүүд үүнийг үнэхээр шидэт арга гэж үзэж байна. Учир нь тэд цатгалан мэт байж, жин нэмдэггүй ажээ.

Зарим бүсгүйчүүд дараа нь хамаагүй бага идэхийн тулд хөвөнг хоол идэхээс өмнө хэрэглэхийг илүүд үздэг бол, бусад нь гурван удаагийн хоолоо бөмбөлөгөөр орлуулдаг байна.
Эмнэлэгийн шинжээчид “шинэ маягийг” анхаарч үзээд хөвөн хоол юугаараа аюултай болохыг тайлбарлан үүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.
“Хөвөнгөөр хийсэн ихэнхи бөмбөлөгүүд үнэн хэрэгтээ цайруулсан химийн бодис агуулсан поли-эфирийн сэмэрдэсээр хийгддэг байна. Таны хувцас түүнчлэн полиэстр материалаар хийгддэг, тиймээс синтетик залгина гэдэг нь жүржийн шүүсэнд норгосон футболк идэж байгаатай адил юм. Үүнээс ямар ч сайн зүйл гарна гэж байхгүй.”- гэж “Обзор диет” сайтын менежер Брэнди Коски (Brandi Koskie) урьдчилан сэрэмжлүүлж байна.
Денверийн эмчилгээний төвийн ерөнхий эмч Овидио Бермудес ( Ovidio Bermudez): “Хөвөн бөмбөлөг идэх нь зоос, товч эсвэл бусад зүйлсийг залгисантай адил биед муу юм. Багтрах, цадахгүй байх зэрэг илэрхий аюулын зэрэгцээ хоол боловсруулах системийг түгжрэлд хүргэж болох юм.”- хэмээн дээрхтэй адил бодолтой байна.

Видео.