Таны шинэ iPhone-д зориулсан "Game Controller" гарлаа

Apple-ийн iOS үйлдлийн систем хөгжихийн хэрээр түүний дүрслэл, дээр нь тоглож болох тоглоомуудын чанар ч хангалттай өссөн. Гэсэн хэдий ч тоглохын тулд зөвхөн хүрэх, болон налайлгах зэрэг хэлбэрээр л тоглох боломжтой. Андройд системийн утаснууд нэлээн хэдэн жилийн турш тоглоомны контроллертой байсан бол одоо iOS 7-ийн ээлж ирлээ. Ингээд “Moga Ace Power” тоглоомын удирдлагыг танилцуулъя.
Таны шинэ iPhone-д зориулсан "Game Controller" гарлаа

Moga Ace Power бол iOS 7-ийн давуу талтай холбогдож ажиллах хамгийн анхны контроллер бөгөөд Lightning холбогч эсвэл утасгүй холболтын аль альнаар нь холбогдоно. Тус төхөөрөмжид товчлуурнууд байхаас гадна чихэвчний оролт байгаа боловч зөвхөн iPhone 5 болон түүний дараах хувилбаруудад тохирсон кейстэй юм.



Apple нь iOS 7 үйлдлийн системд хоёр төрлийн тоглоомны контроллерыг дэмждэг. Энэ нь “Стандарт” хувилбар буюу 4 товчлууртай, 2 мөрний товчлууртай, D-pad хэлбэрийн “Game Boy” шиг контроллер юм. Харин “Нэмэлттэй” хувилбар нь хос аналог пэд, баруун болон зүүн талын товчлуурнууд болон бас бусад зүйлсийг стандарт хувилбарынх дээр нэмсэн байдалтай байдаг. Moga Ace Power бол Нэмэлттэй төрлийн контроллер бөгөөд өөрөөр хэлбэл iOS 7 систем дээр ажиллах контроллер дэмжигчтэй бүхий л тоглоомыг шууд тоглох боломжтой гэсэн үг юм.



Давуу тал: “Moga Ace Power” нь хос аналог стик болон маш олон товчлууртай, баттерей цэнэглэгч болгон ашиглаж болох бөгөөд хэдэн зуун тоглоомыг дэмжиж ажилладаг.

Сул тал:
Хуванцар мэт материалаар хийгдсэн, утсанд залгах үед unlock/lock хийх механизм нь бага зэрэг болхи, бөгөөд урт болон бага зэргийн бүдүүн хэлбэртэй. Энэ нь зөвхөн Lightning холбогчоор ажилладаг тул хуучны iPhone, iPod-той холбон ажиллах боломжгүй.



Загвар
Хуванцар бүрхүүлтэй, Мога нь төхөөрөмж гэхээс илүүтэйгээр тоглоом шиг санагдаж болох юм. Гэсэн хэдий ч үүнийг тоглоомын контроллер гэдгийг мартаж болохгүй, эвхэгдэх боломжтой ба яг л Xbox-ийн гар шиг харагдах бөгөөд байж болох бүхий л товчлуурыг агуулсан байх юм. Хэдийгээр эвхэгдэх явцдаа барьцгүй мэт санагдаж болох ч утсанд холбосон үед тогтоцтой болдог. Утсанд холбоход таны утас дээр үеийн тоглоомны гар шиг санагдаж болох юм. Учир нь Мога-г холбосон үед утас нь маш урт, бөгөөд халаасанд багтахааргүй хэмжээтэй болох магадлалтай.  



Бусад асуудлууд
Консолын гарнаас ганц дутагдалтай тал нь тачигнах байдал илэрдэг явдал юм. PlayStation Vita, Nintendo 3DS-ээс илүү олон товчлуурны сет /багц/-тэй. 4 товчлуур нь өөр өөр өнгийн A, B, X, Y гэсэн үсгүүдтэй. Тухайн тоглож буй тоглоомноос хамаараад тоглоом хөгжүүлэгчдийн өөрсдийн зааврыг нь дагах шаардлагатай.

Бусад контроллерууд нь ихэвчлэн bluetooth-ээр холбогддог бөгөөд энэ нь илүү ачаалал шаарддаг. Харин Могад ийм асуудал байхгүй бөгөөд товчлуурууд нь бүгд логикын дэс дарааллаар байрласан, хийсэн туршилтуудын үндсэн дээр Lightning холболтоор холбогдсон байгаа нь бараг ямар ч гацалтгүй тоглоомыг үргэлжлүүлэх боломжтой юм.



Видео.


Мэдээ орчуулж илгээсэн. Оргио

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()