Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Велвет Д'Амур 21 настай байхдаа моделийн салбарт хүчээ үзэхээр шийдсэн боловч түүнийг хэтэрхий махлаг байна хэмээн хасаж байжээ. Тухайн үед тэрээр 53 кг жинтэй байсан байна.
Харин одоо Велвет 46 настай бөгөөд 136 кг жинтэй гэнэ. Тэрээр Жана-Поля Готьегийн загварын шоунд орлцсоноор, "Vogue" сэтгүүлд уригдсан байна.
Велвет 1967 онд Нью-Йоркийн Рочестерт төржээ. Бага байхаасаа эхлэн
загварыг ихээхэн сонирхдог байсан аж. Тэрээр өндөр, туранхай, буржгар
үстэй бүсгүй байжээ. Түүнийг IMG Models агентлагийнхан ихээхэн сонирхож
байсан ч, илүүдэл жинтэй байна гэжээ. Ингээд тэрээр 63-аас 53 кг
болтлоо турсан байна. Гэхдээ л түүнийг модель болоход хангалтгүй гэж
үзсэн учир тэрээр гэрэл зурагчингаар ажиллаж байв. Ийнхүү 38 нас хүртлээ
гэрэл зурагчин хийж байсан бөгөөд Париcын агентлагтай гэрээ байгуулсан
байна.
Одоо тэрээр 130 гаруй жинтэй бөгөөд Жана-Поля Готьегийн
загварыг үзүүлснээр Vogue сэтгүүлийн хуудаснаа гарчээ. Үүнээс хойш
Велветийг “дэлхийн хамгийн махлаг модель” гэх болсон бөгөөд тэрээр
загварын шоунуудад оролцох болсон байна.