1. Голио
Америк болон Азийн орнуудад шарж, чанаж хэрэглэдэг байна.
2. Зөгийний өндөг
Чихэрлэг, шаржигнасан амттай энэ зүйлийг Япон улсад сүмсээр амтлан иддэг гэнэ.
3. Царцаа
Ургамлын тосонд шарж Вьетнам, Тайланд, Хятад улсад хэрэглэнэ.
4. Улаан шоргоолж
Нимбэг шиг амттай бөгөөд Тайландад иддэг байна.
5. Авгалдай
Шарж, хатааж иддэг бөгөөд тослог талдаа байдаг аж. Ботсван, Өмнөд Америк, Зимбабвад хэрэглэдэг.
6. Сахалт хорхойн өндөг
Шинэ Зеландын иргэд түүхийгээр нь идэж хэрэглэдэг байна.
7. Хүр хорхой
Хүр хорхойг Вьетнам, Хятад, Солонгосын ард түмэн шарж эсвэл чанаж иддэг гэнэ.
8. Тэмээн аалз
Камбож, Венесуэлд элсэн чихэр болон давстай шарж иддэг байна.
9. Соно
Соныг Индонезид чанаж, шарж хэрэглэнэ.
10. Мексикт нарийхан татаж сүмс болгон ашигладаг.
11. Дал модны өт
Дал модны урт хошуут өтийг Нигер, Папуа Шинэ Гвиней болон Малайзад түүхийгээр нь эсвэл чанаж иддэг байна.
12. Морин шоргоолж
Лууван мэт амттай морин шоргоолжыг Африк, Австралийн орнуудад шарж хэрэглэнэ.
13. Жоом
Халуун ногооттой сүмсээр амтлан Тайландын иргэд шарж иддэг байна.
14. Царцаа
Чили эсвэл лаймтай шарж Мексик улсын ард түмэн хэрэглэдэг.
15. Шоргоолжны өндөг
Тослог, самар мэт амттай шорголлжны өндгийг Мексикт шарсан эсвэл чанасан байдлаар хэрэглэдэг байна.
Саяхан НҮБ-ээс баталсан Хоол хүнстэй холбоотой тухаглал дээр шавьжыг хүнсэнд хэрэглэх нь сайн бөгөөд цаашид энэ ажлыг эрчимжүүлэх тухай зааж өгсөн байна. Энэ утгаара хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүдээр шавьж идэх нь муу зүйл биш гэсэн мэдээлэллүүд тарах болсон болов уу. Та энэ талаар юу гэж бодож байна?