“Miss Universe 2013”-ын ялагч тодрох мөч

2013-11-12, 01:48
13,557
“Miss Universe” буюу “Ертөнцийн мисс” тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Ертөнцийн Мисс тэмцээн нь Дэлхийн мисс, Олон Улсын мисс гэх мэт тэмцээнүүдтэй энэ зэрэгцэхүйц хэмжээний юм. Энэ жилийн "Miss Universe 2013" манай хөрш ОХУ-д болж өнгөрлөө. Тэмцээнд өөрийн улсаасаа шалгаран ирсэн олон зуун гоо бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Энэ удаагийн Ертөнцийн миссээр Венесуэлийн гоо бүсгүй Габриэла Ислер (Gabriela Isler) тодорлоо.
“Miss Universe 2013”-ын ялагч тодрох мөч
 
Тэмцээний сүүлийн шат Москвагийн “Крокус Сити Холл”-д болсон байна. Төгсгөлийн шатанд 86 бүсгүйгээс 16 шалгарч үлджээ.



Ялагчийн титмийг Габриэла Ислер (Gabriela Isler)-д “Ертөнцийн мисс-2012” оны ялагч Оливия Калпо зүүж өгсөн байна.



Титмээс гадна, Габриелд 250 мянган долларын үнэ хүрэхүйц зүйлийг бэлэглэсэн аж. Мөн Miss Universe Organization-тай гэрээ байгуулж, жилийн турш дэлхий даяар Ертөнцийн миссийг төлөөлж явах эрхтэй болдог.



Шүүгчдийн бүрэлдэхүүнд Aerosmith хамтлагийн хөгжимчин Стивен Тайлер байсан бол хөтлөгчөөр нь NBC сувгийн хөтлөгч Томас Робертс болон "Spice Girls" хамтлагийн хуучин гишүүн Мелани Браун байсан юм.

Шоуны шалгуур нь гоёлын даашинз, усны хувцасны загвар үзүүлэх болон ярилцлага өгөх байсан аж. Үүнээс гадна олон алдартангууд шоунд ирж баяр хүргэсэн байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()