Аялагч: “Гүржийн зоогийн газруудад сайхан сайхан халуун ундаа зооглоно гэж бараг
л үгүй. Ихэнхи зоогийн газрын цэсэнд нь хямдхан дүрдэг цай л байх
бөгөөд, корфений хувьд уусдаг болон турк маягийн гэсэн хоёрхон
сонголттой байдаг. Харин манай хотын булан бүрт байдаг гэж хэлж болох
экспрессо, капучино, американо, латте зэрэг халуун ундааг энд зөвхөн
онгоцны буудал эсвэл маш чинээлэг хүмүүсийн л ордог дээд зэрэглэлийн
ресторануудад зардаг ажээ.”
Гүржийн ресторануудын бас нэгэн дутагдалтай тал нь гэвэл тамхи татахыг бүрэн хориглосон заалттай газар бараг үгүй. Бараг эсрэгээрээ зоогийн газар болгонд нь харин ч тамхи татахыг хөхүүлэн дэмжих уур амьсгалд автуулдаг гэмээр... Тамхигүй өрөө, гэж огт байдаггүй. Танхимууд нь тэр чигээрээ тамхилж болдог орчин байдаг ажээ.
За эхлээд дутагдалтай талуудыг нь дурдчихлаа. Гол сэдэвтээ ороё. Гайхалтай нь Гүрж ресторануудад амттай хоол үнэхээр их бий. Бүүр маш их, тэгээд бас порц ихтэй учраас эхэндээ идэж бараагүй амттай хоолоо орхиод явах хэцүү байлаа.
Батумигаас эхлэе.
1. Хэрэв Гүржийн дундаж зоогийн газар ороод, цай захиалвал яг үүнтэй ижлийг л авч ирнэ гэж ойлгоход болно.
2. Батуми-д байхдаа бид ганцхан Samikitno гэдэг ресторанд л орсон. Энэ зоогийн газар нь далангийн замын дэргэд байдаг бөгөөд үүдэн дээр нь дотоодын үйлдвэрийн Gomi дарсаа ууж байгаа хоёр Гүрж эрийн хөшөө байдаг юм билээ. Гэхдээ тэнд ихэвчлэн Украйн архи зарна.
3. Дотоод засал
4. Самартай харчо. Цэсэнд нь самартай, самаргүй гэсэн хоёр төрлийн харчо байдаг ажээ. Самаргүй нь байдаг л жирийн харчо, харин самартай болоод ирэхээрээ харчо ч гэхэд хэцүү, шөл ч гэхэд хэцүү эд болдог юм билээ.
Гэхдээ амт бол ярих юм алга.
5. Хоол нь үнэхээр амттай бөгөөд Гүрж гал тогооны ёсоор үргэлж порц арвинтай байдаг. Бидний ширээн дээр захиалга маань арай ядан багтсан бөгөөд Batumuri хэмээх тэндэхийн шар айраг нь хоолыг улам амттай болгож байлаа.
6.
7.
8. Батумигаас 30 километрийн зайд орших Махунцети хүрхрээний дэргэд тэндэхийн форелийг идэж үзлээ. Үнэхээр сайхан байсан шүү.
9. Хүрхрээ маань энэ байна.
10. Харин хүрхрээний эргэн тойронд ийм дүр зураг үзэгдэнэ.
11. Батуми-гийн хамгийн амттай шорлогийг Махинжаури тосгоны Nino guesthouse-д хийдэг гэдэг нь маргаангүй. Тэрхүү буудлын эзэн нь яаж гэдэг нь мэдэхгүй ч үнэхээр хамгийн амттай шорлогийг хийдэг нэгэн. Та тэнд очвол эзнээс нь шорлог хийж өгөхийг заавал хүсээрэй.
12. Шорлогтойгоо хамт зооглохоор бид хэдэн дарс худалдаж авлаа.
13. Гестхаусын дэргэд маш амттай талх барьдаг талхны мухлаг бий.
Варз
14. Варзийн ойн аман дээр, уулын голын дэргэд хөөрхөн зоогийн газар бий. Байгаль үнэхээр гайхалтай байгаа биз?...
15. Бид тэндээс ийм зүйл захиалж, ходоодоо баярлуулсан билээ.
Тэндэхийн шорлог ч гэсэн маш амттай байсан.
Тбилиси
16. "42 Kazbegi ave" гэсэн хаягтай "Sharaguli" рестораны интерьер.
17. Үнэ бүхий цэс
18. Энэ зоогийн газраас надад хаши шөл нь огт таалагдаагүй. Сүү шиг амттай мөртлөө, дээр нь тос хөвөөд л... /манайхаар бол банштай цай/
19. Шар айрагны хувьд ч гэсэн нэг их онцлоод байх юм үгүй. Натахтари, Herzog гэсэн хоёрхон төрөл бөгөөд хоёулаа амт муутай. Харин "хинкали" буюу Бууз шиг хоолны хувьд маш амттай байсан шүү.
20. Мөн харчо, зарим төрлийн шорлогнууд нь их таалагдсан.
21.
22. Тбилиси-д байдаг 24/7 гэдэг нэртэй сүлжээ ресторанд бол ихэвчлэн хинкали, хачапури зэрэг Гүржийн үндэсний хоолнуудаар үйлчилдэг бөгөөд амттай, бас харьцангуй хямдхан юм билээ.
23. Аа, харин, төмөр замын буудлын доор байдаг жижигхэн зоогийн газрын хоол үнэхээр онцгүй санагдсан. Интерьер нь бол үнэхээр дажгүй. Гэвч хоолных нь амт нь бол ярих юм байхгүй сул. Цай нь өнөөх л ууттай дүрдэг цай, халуун шоколад нь усанд уусгасан Nesquick-ийн шоколад, амтгүй кофе, амтгүй нарийн боов гээд л...
Ананури
24. Энэ газарт Тбилиси хотыг ундны усаар хангадаг, 14 кимлоетр үргэлжилсэн хараа булаам усан сан бий. Эрэг дээр нь байдаг рестораны цонхоор энэ нуурын гоо үзэсгэлэнд нүд алдаж болохоор...
25.
26. Зоогийн газар нь үнэхээр сайхан орчинтой, бас амттай хоолтой. Үүнийг танд санал болгохдоо харин нүүр бардам байна шүү.
27.
Бас л миний дуртай хоол "хинкали".
Кутайси
28. #9 Rustaveli st хаяг дээр байдаг "Mirzaani" хэмээх шар айрагны ресторан.
29. Ийшээгээ "хинкали" идэх дуртай бол заавал очоорой. Энд хинкалиг онцгой амттай хийдэг юм билээ.
30. Шорлогны хувьд олон төрлийн махтай, тийм ч сайхан биш. Мөн эднийх шар айрагны ресторан гэдэг утгаараа өөрсдийн нэрийн, тусгай аргаар нэрсэн шар айрагтай. Түүнээс нь амсаж үзэхэд харамсамгүй.
31.
32. Долма хэмээх зоог.