Мобиком корпораци iPhone 5s, 5c-ыг албан ёсоор борлуулж эхэллээ

2013-11-09, 17:49
13,393
Монгол дахь iPhone утасны албан ёсны борлуулагч Мобиком корпораци iPhone 5s, iPhone 5c утаснуудыг өнөөдрөөс эхлэн албан ёсоор борлуулж, нээлтийн үйл ажиллагаагаа Тэди төвд хэрэглэгчдийнхээ хамтаар тэмдэглэлээ.
Мобиком корпораци iPhone 5s, 5c-ыг албан ёсоор борлуулж эхэллээ

Шинэ загварын iPhone утаснуудыг хэрэглэгчиддээ танилцуулж байгаатай холбогдуулан Мобиком корпораци 200 минутын яриа, 1GB дата эрх бүхий сарын 22,000₮-ийн багцыг шинээр нэвтрүүлснээ зарласан нь iPhone хэрэглэгчдийн хувьд таатай мэдээ байсан юм.  iPhone 5s болон iPhone 5c гар утас хүүгүй лизингээр худалдан авсан хэрэглэгчид өөрийн хэрэглээндээ тохируулан хоёр төрлийн багцаас сонгон 24 сарын турш төлөх бөгөөд ингэснээр утасны үндсэн үнээс 27-29%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.



Мобиком корпораци одоогоос 4 сар гаруйн өмнө буюу 2013 оны 6-р сарын 28-ны өдөр Монголд анх удаа iPhone утсыг борлуулах албан ёсны эрхтэй болсноо хэрэглэгчиддээ зарлаж байсан бол өнөөдөр ийнхүү дэлхийн зах зээлтэй уралдан iPhone-ийн шинэ загваруудыг танилцуулснаар Монголчууд дэлхийн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа iPhone 5s, 5c утаснуудыг нэг жилийн баталгаат хугацаатайгаар худалдан авах боломжтой боллоо.































































































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.