Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Pasung буюу хүмүүсийг тусгаарлах үзэгдлийг 1977 оноос хойш хориглосон боловч өнөөг хүртэл түгээмэл хэвээр байгаа ажээ. Энэ газарлуу ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн доголдол гаргасан хүмүүсийг илгээдэг байна. Энд сэтгэлзүйн ямар нэгэн эмийн эмчилгээ хийлгэх чадваргүй хүмүүсийг аваачдаг ажээ. Заримдаа энэ газарт гэр бүлийнхээ гишүүдийг элдэв ааш аягнаас нь болж, аюулгүй байдлын үүднээс илгээдэг байна.
Эдгээр хүмүүст туслах орон нутгийн идэвхитэй хөтөлбөрүүд маш цөөн байдаг төдийгүй санхүүжилт тун багатай байдаг ажээ. Индонезчүүдийн хувьд эмийн тусламж авах боломжгүй, эмчилгээний зардал даах чадваргүй байдал, түүнчлэн мэдээллийн хомсдол зэрэг нь том бэрхшээл болоод байгаа юм. Индонезийн бүс нутаг болон орон нутгийн эрх баригчид хувийн болон гэрчилгээтэй асрамжийн газруудын үйл ажиллагаанд ихээхэн оролцдог боловч асар их учир дутагдалтай гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг байна.
Төр засгийн зүгээс гаргасан олон тоо баримтуудаас үзэхэд Индонезид 600-800 ширхэг сэтгэл мэдрэлийн эмнэлэг байдгаас тал хувь нь Java-д төвлөрдөг, тал нь Жакартад байдаг ажээ. Зарим эмнэлгүүд нь өнөөг хүртэл цор ганц онош тавьж, цор ганц эмээр үйлчилгээ явуулдаг байна. Шаардлагатай зарим эмнүүд нь хэдэн сараар хүлээгдэх тохиолдол гардаг ажээ. Өвчтөнүүдийн гэр бүлийн идэвхигүй байдал ч гэсэн эмчилгээг удаашрахад нөлөөлдөг байна. Эрүүлийг хамгаалах яамны зүгээс сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдийг хяналтандаа байлгадаг боловч яг сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тусгаарлан асрах газрууд нь өөр яамны захиргаанд харъяалагддаг ажээ.
Индонези орон даяар сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн ар гэрийнхний хамгийн ихээр ханддаг хүмүүс нь бөө, ардын мэргэч нар байсан хэвээр байгаа юм. Тэд үнэ төлбөрийн хувьд ч хямд учраас бас, мөргөл зан үйл болон маань тарни нь өвчнийг анагаана гэдэгт итгэсэн байдаг учраас энэ замыг элбэг сонгодог байна.
Сэтгэл мэдрэлийн өвчин бол эдгэдэг эмгэг билээ. Харамсалтай нь эмний хангалт, оношлогооны учир дутагдалтай тал, эмчилгээний арга барил, ар гэрийн бага оролцоо, өвчтнүүдийн орчин нөхцөл зэргээс үзэхэд Индонезичүүд сэтгэл мэдрэлийн эмгэгийг эмчлэх боломжгүй болгож байгаа нь харагдана.
Нью-Йоркийн алдартай баримтат гэрэл зурагчин Андреа Стар Риз (Andrea Star Reese)-ийн эдгээр гэрэл зургууд "Visa Pour l'Image 2013" үзэсгэлэн дээр тавигдсан юм. Энэ фото сэтгүүлчийн үзэсгэлэн Францын Перпиньянд өнгөрсөн 9-р сарын 15-ныг хүртэл гарчээ.
Ингээд гэрэл зурагчны Индонезийн сэтгэл мэдрэлийн төвүүдээр явж бэлтгэсэн фото нийтлэлийг сонирхоцгооё.
1. Энэ газар нь Жакартын захад байрладаг. Уг анагаахын цогцолбор нь Индонезийн засгийн газрын гэрчилгээтэй байгууллага ажээ. Тэнд Индонезийн хамгийн ядуу иргэнийг хүртэл хүлээж авдаг байна. Энэ төвд орон нутгийн эрх барих байгууллагуудаас хоёр сар тутам хангалттай будаа, гурил, ургамалын тос өгдөг ажээ. Энд эмийн эмчилгээ хийдэггүй байна.

2. Evi хэмээх энэ охин энд хоёр жил амьдарч байгаа. Тэрээр хий юм хардаг болохдоо арван таван настай байжээ. Охины ар гэрийнхэн энд байх төлбөрийг нь хийдэг байна.
3. Агусом, Лиана, Jarmoko гурав уламжлалт бус эмчилгээний хэсэгт, торон дотор амьдардаг. Уг төвийн захирал Jasono нь Жакартын нэгэн өвөрмөц эмчилгээний арга барилыг олсноо хэрэгжүүлснээр энэ гурван өвчтөн энд байгаа ажээ. Энэ арга барилын дагуу тэдэнрүү ус цацаж, өвсний хандтай эм уулгадаг байна.
4. Pesantren METAL гэдэг нь сэтгэл мэдрэлийн согоготой эмэгтэйчүүд, сэтгэлийн хүнд дарамтанд орсон жирэмсэн эхчүүд, ганцаардаж ганхирах өвчин туссан ээжүүдийг тусгаарладаг газар юм. Тэдний зарим нь арван хэдтэй охидууд байдаг ажээ. Ээж нарыг энэ төвөөс гаргахад хүүхдүүдийг нь авч үлддэг байна. Төвд үлдсэн хүүхдүүдийг хорь хүрээгүй охид, залуус асардаг ажээ.
5. Тулааны урлагийн коллеж ч гэсэн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг байна. Эмнэлэгт нь 200 гаруй сэтгэцийн өөрчлөлттэй оюутнууд суралцдаг. Тэдэнд тулааны урлаг зааж, ургамалын гаралтай эм уулгадаг байна.
6. Дөрвөн жилийн өмнө, Элис-ийг 24 настай байхад нь гэрийнхэн нь түүнийг Дорнод Ява дахь Мадурын ислам шашны сургууль болох Аль-Salafiyah Bajgur–т аваачжээ. Энэ сургуульд хүмүүсийг бүрэн тусгаарлаж, маш жижигхэн өрөөнүүдэд байлгадаг. Өнгөрсөн жил энэ бүсгүйн эцэг эх нь нас баржээ. Тиймээс одоо энэ бүсгүйн хувь тавилан сургуулийн захиргаанаас шууд хамаарна.
7. Энд эмнэлгийн хуучин өвчтөнгүүдэд тусламж үзүүлж байна.
8. Энэ төвийн хувьд зөвхөн эмнэлгийн захиргаа, ажилчид л өрөө, байшинд байдаг. Харин өвчтөнгүүд нь маш том торнуудад амьдарч, дээврээс гоожих дусаалд норон, тааралдсан газраа бие засахаас өөр аргагүй байдалд байдаг ажээ.
9. Мета хэмээх энэ эмэгтэй "Галух" төвд сэтгэл зүйн эмгэгтэй гэсэн оноштойгоор ирсэн төдийгүй хар тамхи хэрэглэсэн гэдэг шалтгаанаар бүүр хүнд нөхцөлд “эмчлэгдэхэд” хүрчээ. Найман жилийн турш тэрээр том саравчин дахь торон дотор өөр нэгэн эмэгтэйн хамт амьдарч байна.
10. Maftukhah бол зүгээр л сэтгэлийн дарамтанд орсон гэдэг шалтгаанаар энд ирсэн нэгэн. Түүний нөхөр өөр бүсгүйг сонгож, өөрийг нь хаяж явсны дараа асар их сэтгэлийн дарамтад оржээ. Ингээд тэрээр Бин Лестарийн "Yayasin" төвд эмчлүүлж байгаа нь энэ.
11. Энэ бол маш ховор үзэгдэл. Гэхдээ энэ хүү яалт ч үгүй насанд хүрэгсдэд зориулсан тусгаарлан асрах газарт хэвтэж байгаа ажээ.
12. Агусом торон дотроо дуу дуулж, бүжиглэж байна. Түүнийг тусгай торонд байлгаснаар зугтахаас нь сэргийлж байгаа аж. Энэ эрэгтэй тусгай арга барилаар буюу ус цацуулж, ургамалын гаралтай эм ууж “эмчлүүлж” байгаа юм.
13. Өвчтөнүүдийг гэнэт цочир авир гаргахад нь хэрхэн урьдчилан сэргийлж, номхруулах сургуулилтыг хийж байгаа ажилтан.
14. Яагаан даашинзтай энэ бүсгүйг Evi гэдэг. Лестари Бин-ий "Yayasin" төвд байдаг түүнд эмчилгээ хийж эхлээгүй л байгаа юм.
15. Керис Nangtang-ийн сан нь тэндэхийн орон гэргүй сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс, хар тамхинд донтсон эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тусалдаг цор ганц байгууллага юм. Энэ төвд тусгай өвсний хандыг эмийн зорилгоор ашигладаг.
16. Анна хэмээх бүсгүй усанд орж байна. Эцэг нь түүнийг нэг их хоол хороодоггүй гэдгийг хэлэн байж энд авч иржээ. Түүний ар гэрийнхэн охиноо дээрдэхгүй байгаад их л зовниж байгаа аж.
17. Nurhammed нь хэт туйлшрах өвчнөө амжилттай эмчлүүлжээ. Тэр одоо улам дээрдэнэ гэдгийг эмч нь хэлсэн байна. Есөн жилийн турш тэрээр эмнэлгийн арын цоожтой өрөөнд амьдарсан байна. Саяхан түүний хэвтэж буй эмнэлэгт эмийн хангалт ирсэн бөгөөд тэрээр одоо эм уух боломжтой болжээ.
18. "Pondok Pesantren Ahlaq Бин" сургуульд бол өвчтөнгүүдийг төлбөртэй байлгадаг.
19. Гед-ийг ээжийнх нь байшингийн арын саравчинд модтой хүлжээ. Балигийн алслагдмал нэгэн бүсэд.
20. Mustofa бол цор ганц менежер төдийгүй уг тосгоны цорын ганц сүмийн сувилагч юм. Тэрээр 25 настай Акром хэмээх өвчтөнд шашны угаалга хийж байна.
21. Sanuk Abah төвд эмчлүүлж буй 25 настай Дидина. Түүнд харин ардын аргаар эмчилдэг маарамба эмчилгээ хийж байна. Индонези даяар лам болон бөө нар сэтгэцийн өвчтөнгүүдийн ар гэрийнхний дунд их эрэлттэй байдаг.
22. Хорин таван настай Ikromudin Мухаммад тусгай хүчтэй болох бэлтгэл сургуулилтаа дуусчээ. Тэрээр сэтгэцийн согоготой эрэгтэй, эмэгтэй хүмүүст эдгэрэхэд нь тусалдаг юм. Зан үйл хэдэн өдөр, шөнөөр үргэлжилдэг байна. Зан үйлд оролцогчид мөргөл үйлдэж, тан ууж, ховсын байдалд орсноор, эмчилгээ хийлгэдэг ажээ. Эцэст нь тэднийг нүглээсээ ангижирсан гэж үзээд, эмчлэгдсэн гэж тооцдог байна.
23. Ардын аргаар эмчилдэг “шидтэн”-гийн 9 настай охин Namiratus нь гэрийнхээ түгжээтэй хаалгануудын цаана амьдардаг олон арван өвчтэй хүмүүсийг “анагаах” ажилд нь аавдаа туслах дуртай.