Хүний гараар бүтсэн гайхамшиг

2013-11-08, 21:09
17,595
Цагаачдын зам болох "Rodovia dos Imigrantes" нь Бразилийн Сан-Паулуд байрладаг байна. Энэ зам нь Сан-Паулу хотыг Атлантын далайн эрэг болон далайн эргийн Сан-Висенти, Прая-Гранде зэрэг хотуудтай холбож өгдөг. Амралтын өдрүүдэд Бразилийн энэ зам нэлээд ачаалалтай байдаг байна. Rodovia dos Imigrantes нь 58.5 км урт бөгөөд 44 холбох гүүр, 7 гүүр, 11 туннелээс бүрдэх аж. Энэ гүүр нь Бразилийн барилга байгууламжийн бахархал бөгөөд далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрт байрладаг. Өндрөөс байгалийн үзэсгэлэнт төрх гайхалтай сайхан харагдах бөгөөд амралтын өдрүүдэд 1 сая орчим машин явж өнгөрдөг байна.
Хүний гараар бүтсэн гайхамшиг
 
Цагаачдын зам нь 1974 онд анх нээгдсэн байна. Ийнхүү зам баригдах болсон шалтгаан нь Аншьета зам ачааллаа дийлэхгүй байсанд оршино. Хэдийгээр Цагаачдын зам нь Аншьетагаас төдийлөн урт биш боловч маш олон тооны машин энэ замаар явдаг байна.



Цагаачдын зам хэмээн нэрлэх болсон шалтгаан нь хотын оршин суугчид байнга нааш, цааш явж шилжих хөдөлгөөн хийдэг байсанд оршино. Үүнээс гадна энэ замаар зорчиход төлбөр төлөх шаардлагатай бөгөөд төлбөрийг нь Ecovias компани хариуцаж ажилладаг байна. Зам хоёр урсгалтай учир тээврийн хэрэгсэл чөлөөтэй явах гайхалтай боломжийг олгодог байна.

















































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()