Сахалтай бүсгүй

2013-11-08, 19:31
12,845
Сара О’Нил (Sarah O'Neill) нь гормоны өөрчлөлтийн синдромын улмаас нүүрэн дээр нь үс ихээр ургадаг бөгөөд тэрээр өдөр бүр сахлаа хусахад хүрдэг байна. Одоогийн байдлаар 29 настай бүсгүй зөвхөн эр хүнд сахал ургадаггүй юм гэдгийг батлахын тулд, үс арилгах крем, сахлын хөөс, хямсаа зэргийг хэрэглэхээс татгалзаад байгаа ажээ. Тэгээд ч зогсохгүй тэрээр олон нийтэд өөрийн энэ байдлын талаар ярьсан байна.
Сахалтай бүсгүй

“Урьд нь намайг ичээх гэж ах маань надад мак-3 сахлын хутга өгч байсан юм. Хүмүүс над руу хараад байхад надад маш их ичмээр байдаг байсан. Гэвч сүүлдээ энэ өвчинөө ойлгоод ичихээ больсон.” -гэж бүсгүй ярьсан байна.



“Movember” хэмээх өглөг цуглуулдаг байгууллага нүүрэн дээр нь үс ургадаг хүмүүст болон түрүй булчирхайн хавдартай хүмүүст туслахын тулд мөнгө цуглуулдаг байна. “Миний үеэл ах үүнийг жил бүр хийдэг, би ч бас сахалтай, би бас хүмүүст туслахын тулд бага зэрэг мөнгө цуглуулж чадна гэж бодсон. Би сахлаа ургуулж чадаж ч магадгүй.”-гэж Сара хэлсэн байна.
 
Өөрийн энэ үйлдлийн дараа тэрээр үнэхээр өөрөөрөө бахархаж эхэлсэн байна. “Бүх хүмүүс намайг ойлгоосоо гэж би хүсч байна. Нүүрэн дээрх үснээсээ болж тусламж хэрэгтэй хүн байхыг би хүсэхгүй байна.”-гэж Сара нэмж хэлжээ.

Түүний бэр болох 25 настай Тина Бригсс нь Сараг дэмжиж байгаа гэнэ. “Тэр маш зоригтой. Би түүгээр их бахархаж байна.” -гэж Бригсс хэлсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()