Залуу Удирдагч Соёл Солилцооны Байгууллага АЙЕСЕК Монгол

2013-11-08, 18:42
7,816
АЙЕСЕК Олон Улсын Оюутны Байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 110 гаруй орны 1100 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 28000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Манай байгууллагийн гол зорилго оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих эрхэм зорилготой. 
Залуу Удирдагч Соёл Солилцооны Байгууллага АЙЕСЕК Монгол

Бид гишүүддээ дэлхийн хэмжээнд  суралцах орчинд  шаардагдах идэвхи оролцоо болон дэлхийн аль нэг оронд мэргэжлийн дадлагаа хийх мөн  сайн дурын ажилд хамрагдан олон орны оюутнуудтай хамтран төсөл дээр ажиллах боломжууд болон  хувь хүн талаас өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангадаг. АЙЕСЕК-т оюутан залуусыг өнөөдөр, маргаашид  шаардагдсан чадварлаг удирдагчдыг төрүүлэх шинэ арга барил бий.



Манай байгууллагийн гол үйл ажиллагаа
•    Монгол улсын хуулийн дагуу төрийн бус байгууллагийн шинжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах  
•    Гишүүддээ удирдагч, манлайлалын чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах  
•    Монголын оюутан залуусыг АЙЕСЁК –ийн салбартай орнуудын оюутан солилцооны хөтөлбөрт оролцуулах
•    Гадаад орны оюутнуудыг дотоодынхоо томоохон компаниудад хэрэгцээтэй байгаа ажлын байранд урьж ажилуулах
•    АЙЕСЕК- Монголд ажиллах гадаадын оюутнуудыг сонгон ажилуулах
•    Олон улсын шинжтэй  хурал чуулган зохион байгуулахь өөр орнуудад зохион байгууллагдаж буй хурал чуулганд эх орноо төлөөлөн оролцох

Гишүүнчлэл
Манай байгууллага нь 2013 оны 9 сарын байдлаар нийтдээ 60аад гишүүдтэйгээс 50 гаруй хувь нь, Удирдах Зөвлөлийн багийн гишүүдийн 70 гаруй хувь нь ШУТИС-ийн оюутнууд  билээ. Гишүүд маань Гадаад Харилцаа Марктенг, Хүний Нөөц, Оюутан Солилцоо Хариуцсан алба, Бизнес Хөгжлийн алба, Санхүү гэсэн  үндсэн 5 багуудад хуваагдан ажилладаг.  Байгууллагийн Удирдах Зөвлөлийн хэсэгт Филлипин, Хонг Конг, Канад, Энэтхэг, Малайз болон Монгол улсын нийт 10 гаруй оюутнууд тус тус ажиллаж байна.  

Оюутан Солилцооны хөтөлбөр хариуцсан алба
Бид 2012-2013 оны хугацаанд гадаад, дотоод орнуудын оюутан солилцооны хөтөлбөр зохион байгуулсан бөгөөд нийтдээ 6 монгол оютнуудыг Тайвань, Тайланд, Солонгос, Чех, Энэтхэг, БНХАУ зэрэг орнуудад 6-8 сарын хугацаатай нийгмийн сайн дурын шинжтэй оюутан солилцооны хөтөлбөрт оролцоод ирсэн. Харин Өмнөд Африк, Испани, БНХАУ, Бразил зэрэг орнуудаас Steppe learning- Хэлний сургалтын төв, Хас Лизинг, Тэнгэр Даатгал зэрэг байгууллагуудад нийтдээ 6 гадаад оюутнуудыг гадаадын мэргэжилтнээр урин ажилуулаад байна.



Бизнесийн шинжтэй үйл ажиллагаа болон Хурал чуулган
Энэ оны байдлаар АЙЕСЕК- Монгол нь 2013 оны 4 сарын 14нд монголын оюутан залуучуудын дунд PwC, Оюу Толгой, Үндэсний Мэдээлэл Технологийн Парк, болон ШУТИС-ийн Оюутны Хөгжил Үйлчилгээний албатай хамтран “Залуучууд ба Бизнес” нэртэй нээлттэй хэлэлцүүллэг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 70 МУИС, ШУТИС, СЭЗДС, ХААИС, зэрэг сургуулиудын оюутнууд оролцсон.

Харин 2013 оны 6 сарын 15 – 18 ны өдрүүдэд АЙЕСЕК- Монгол нь PwC, Оюу Толгой, Санхүү Эдийн Засгийн дээд сургууль болон Oxford сургалтын төвүүдтэй хамтран “Залуучууд ба Уул уурхай” нэртэй нэг өдрийн нээллтэй хэлэлцүүлэг болон гурван өдрийн Олон Улсын Хурал чуулган зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд 30 гаруй оюутан залуус болон 40 гаруй АЙЕСЕК- Монголын гишүүд идэвхитэй оролцсон болно. Үүнээс гадна манай байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд 2013 оны 8 сарын 16 – 25ны хооронд Египет улсад зохион байгуулагдсан АЙЕСЕК Олон улсын нэгдсэн Их Хурал Чуулганд Монгол орноо төлөөлөн оролцсон билээ.



Career Week 2013
Бид энэхүү үйл ажиллагааг оюутан, төгсөгчидөд ирээдүйн ажил амьдралын чиг баримжаа олоход нь туслахад гол зорилго нь оршино. Career Week 2013 нь 5 хоног Монголын томоохон их сургуулиуд дээр зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэнээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР гадаадад суралцах боломж, арга замууд, томоохон байгууллагуудад нээлттэй байгаа ажлын байрны талаарх мэдээлэл, шаардлагууд, мөн тэдгээр мэргэжлүүдийн талаар тухайн байгууллагуудын мэргэшсэн ажилчдаас зөвлөгөө тайлбар авах боломжуудыг эдэлнэ. Мөн Career Week 2013-ын өдрүүдэд тухайн сургуулиуд дээр төлөөлөл бүхий байгууллагуудын мэргэжилтэнгүүд өөрсдийн байгууллагын ажилладаг салбаруудын онцлог, үүрэгтэй холбоотой сонирхолтой хичээлүүд давхар явагдах болно.

Ирээдүйн амжилтын хаалгыг тань бид нээлцье!!! 


 
АЙЕСЕК Монголын талаар илүү их мэдээлэл авахыг хүсэж байвал доорх холбоосуудаар орно уу:
http://aiesecmongolia.org/
https://twitter.com/AIESECMongolia
http://aiesec-num.com/
https://www.facebook.com/AIESEC.NUM
https://www.facebook.com/AIESECMongoliaIFE

АЙЕСЕК Монголын зохион байгуулж буй Career Week – ийн талаар мэдээлэл авахыг хүсвэл:
https://www.facebook.com/CareerWeek
    
АЙЕСЕК Монгол хаяг:
Зохиомж Дээд Сургууль, 402 тоот
Баянзүрх дүүрэг, 3 хороо
12-р хороолол, Их тойруу 125А
И-майл хаяг: aiesecmongolia@gmail.com
Утас: 976- 9597-0732, 976-9536-4625

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.