Фашистуудын хулгайлсан зургуудыг олжээ

2013-11-07, 21:24
12,392
Намрын нэгэн налгар өдөр гаалийнхан Швейцариас Мюнхен руу байнга нислэг хийдэг нэгэн өвгөнийг шалгахаар шийдсэн байна. Хачирхалтай нь түүнд 9 мянган евро байсан нь хуулинд харшилжээ. Учир нь их хэмжээний мөнгийг бэлнээр авч явах хориотой байдаг аж. Өвгөнөөс хаанаас их хэмжээний мөнгөтэй болсныг нь асуухад тодорхой хариулт өгч чадахгүй байсан байна.
Фашистуудын хулгайлсан зургуудыг олжээ

Хамгийн сонирхолтой нь түүний Мюнхен дахь гэрийг нэгжихэд 1500 орчим эртний алдарт зураачдын зурсан зурагнууд байжээ. Зургуудын дунд Пабло Пикассо, Анри Матисса, Марка Шагала, Эмиля Нольде зэрэг алдарт зураачдын зургууд байсан аж.

Энэ бол мэдээж Дэлхийн хоёр дугаар дайны үед Фашистуудын гарт орсон үнэ цэнэтэй ховор бүтээлүүд юм. “Focus” сэтгүүл 2013 оны 11 сарын 3-нд гарсан дугаартаа: “Эдгээр зургуудын талаар аль 2011 онд мэдээлэл гарч байсан ч хаана байгаа, хэн зараад байгаа нотлох баримт байхгүй байсан” – хэмээн бичжээ.

30-40-өөд онд эдгээр зургуудыг Хильдебранд Гурлитт хэмээх ховор зүйлс цуглуулагч бүгдийг нь худалдан авсан байжээ. Харин түүний хүү нь 50 жилийн туршид зургуудыг хадгалж, бага багаар зардаг байжээ. Ингээд их хэмжээний мөнгө биедээ авч явсан хүү мөнгөнөөсөө болоод гаалийнхны хараанд өртөж зургийн нууц тайлагдсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()