Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ребека Гернон (Rebecca Gernon) 90-ээд оны дунд үеэс Дубайд ирсэн бөгөөд “Бурж Аль Араб” зочид буудлын архитекторуудын багт орж ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлжээ. Энэ багийн гол зорилго нь дэлхийд ямар нэг өвөрмөц зүйлийн барьж байгуулах байсан нь тодорхой.
Ребекагаас гадна 3-н архитектор энэ төсөл дээр хамтран ажилласан бөгөөд Ребекагийн хувьд хамгийн анхны олон улсын баг бүрэлдэхүүнтэй ажилласан явдал байжээ. Ребека бүхий л шөнийн турш нисдэг тэрэгний зогсоолын хэв маягийг зурсан боловч түүнд нэг л таалагдахгүй байсан байна. Энэ бүх үйл ажиллагааг Том Райт хэмээх Английн архитектор удирдсан аж. Ребека аргаа барж “Star Trek”-ийн “Starship Enterprise”-ын зургийг схемчлэн зурж үлдээсэн байжээ. Энэ зураг нь багийн ахлагч Томд маш их таалагдсан байна.
Үүний ачаар Ребека 2001 оноос эхлэн дотоод засал чимэглэлийн компанитай болж, нэр, алдар хүндийг олж авжээ. Компани нь байнгын захиалгаар тасрахгүй. Харин нисдэг тэрэгний зогсоол нь төрөл бүрийн рекламны гайхалтай талбай болж байгаа гэнэ.
Федерер болон Агасси нар теннис тоглож байна.
Ирландын гольфчин гольф тоглохоор шийджээ.
Шинэхэн загвараа танилцуулж буй Астон Мартин
27 давхрын өндөрт энэ нисэх буудал байрлана.
Дээш гарахын өмнө үйлчлүүлэгчдийг угтаж авах өрөө бий.
Харин талбай руу явах замд улаан хивс дэвсээтэй.
Нисдэг тэрэгний талбай дээрх мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Дубайг яг л алган дээрээ байгаа мэт харах боломжтой гэнэ.
Тороор хүрээлсэн учир урагш унана гэж л байхгүй.
Жумейра Бич зочид буудал доод давхарт байрлана.
Дубайн эсрэг тал...
Анлантис буудал