Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Конрад нь модны хэлбэр бүтцээс санаа авсан байна. “Би модны ерөнхий онцлогуудыг судалсныхаа дараагаар яг мод шиг байшин барихаар шийдсэн.”- гэж хэлжээ.
Мөн тэрээр модоор байшин барихдаа гол нь биш харин өөрийн бүтээлүүдээрээ модны талд хүмүүсийн анхаарлыг татахад оршино гэдгийг онцолжээ. Учир нь мод бол ойн олон амьтдын байгалийн гамшиг болон зэрлэг амьтдаас нуугдах газар, бас гэр орон нь болдог. Түүнчлэн байгаль, цаг уурын талаасаа ой мод устаж, Дэлхий дахинд цөлжилтийн аюул тулгараад байгаатай тэрээр энэ ажлынхаа зорилгыг уясан байна.

Анхандаа хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй байшин барихыг дангаар зорьж байжээ. Харин дараа нь байшингийн суурийг барихад төмөр бетон болон бусад төрлийн хортой материалыг ашиглахгүй гэсэн шийдвэрийг гаргасны дараа түүний даалгавар бүүр хүнд болжээ. Оновчтой ганц санаа нь салхи, газрын татах хүчинд тэвсэртэй байшинг зөвхөн мод ашиглаж барих л байв. Ингээд дизайнер маань яг мод шиг байшин барих санаа төрсөн нь түүний экологит ээлтэй, бас төмөр бетон суурь ашиглаагүй байшингийн төслийг амжилттай болгожээ.
Уг төслийн эцсийн зорилго нь ой мод дотор энэ байшинг хэд хэдээр барьж, ой модыг хомроголон сүйтгэх явдлыг эдгээр байшинд оршин суух хүмүүсийн оролцоотойгоор хянаж, хүрээлэн буй орчинд бага хор нөлөө учруулах тал дээр анхаарахад оршино.