Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Эрүүл мэндэд хэрэгтэй ногоог урьдчилж бэлтэг.
Ногоогоо арилгаж, угааж, хэрчээд хөргөгчиндөө хийчих. Тэгвэл тэд үргэлж гар доор тань бэлэн байна гэсэн үг. Түүнчлэн хоол хийхээс залхуурахыг бага ч гэсэн бууруулна шүү дээ. Гаднаас юм авч идэхгүй, заавал хоол хийнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.
2. Өглөөний цай.
Юуны түрүүнд наран цэцгийн тосыг биш, оливын тосыг хэрэглэж заншаарай. Оливын тосоо халааж, байгаад, хэрэгтэй ногоонуудаа шарна. Дараа нь өндөг нэмээд шарна. Ингээд л ногоотой, шарсан өндөг бэлэн болчихлоо. Хамгийн эрүүл, уураглаг, витаминлаг, бас калори харьцангуй багатай өглөөний хоол гэдэгт итгэж болно. Мэдээж бас маш амархан.
3. “Та хөргөгчиндөө эрүүл хүнс байлгавал эрүүл хүнсээр л хооллох болно.”
Хэтэрхий
ойлгомжтой, мэдээжийн зүйл мэт санагдаж байна уу? Гэхдээ үнэхээр л маш
энгийн бөгөөд оновчтой үнэн бол энэ шүү дээ. Ихэвчлэн бидний тун завгүй
байдал, ажил зэрэг нь эрүүл хооллолтод саад болчих гээд байдаг. Тийм
учраас хөргөгчөө зөвхөн эрүүл хүнсээр дүүргэж, долоо хоногтоо ядаж нэг
өдрийг зориулан гаргаж, эрүүл хүнсний шоппинг хийгээрэй.
4. Блендер.
Эмийг чихрээр даруулдаг биз дээ, заримдаа? Сайхан санаа байна. Үүнээс санаа аваад, та ногооны миксийг хэтэрхий амтгүй гэж үздэг бол дээр нь бага зэрэг шпинат байцаа нэмээд хутгачих. Тэгвэл өвсний “ямаан” амт дарагдаж, сайхан амттай болно.
5. Бага үдэд жимс ногоогоор өлөө дараарай.
Зүгээр л чипсний оронд, эрдэнэшишийн оронд жимс ногоо иднэ л гээд тооцчих. Та туршаад л үз, үр дүн нь таны эрүүл мэнд сайжирж, гоо сайхан харагдана.
6. Өдрийн цай.
Шилтэй салатнууд уу? Сайхан санаа байна. Яг нэг жижиг шилтэй салатыг өдрийн хоолныхоо өмнө заавал идээрэй. Цаашид өөр зүйл идэх хүсэлгүй ч болчих юм билүү, хэн мэдлээ. Тиймээс ядаж нэг долоо хоногийнхоо өдрийн хоолны салатыг ингээд бэлдээд хийчих хэрэгтэй.
7. Оройн хоол.
Зөөлөн галаар битүү чанасан ногоо. Хүсвэл орой идэх ногоогоо удаан чанагчинд өглөө хийгээд мартчих, орой гэхэд маш зөөлөн галаар өдөржин жигнүүлсэн ногоо бэлэн болно.
8. Десертэндээ хүртэл ногоо идэж болно.
Улаан лооль, хулуу, лууван болон энэ төрлийн бусад ногоонууд нь биед хэрэгтэйгээс гадна жаахан эрэл хайгуул хийвэл амттай десерт болгож хувиргахад хялбархан.
Жич. Энд өгсөн зөвөлгөөг хараад та, "хэзээ нь мах идэх юм бэ?" -гэж асуух байх. Мэдээж та махыг мартаж болохгүй. Гэхдээ бага идэх ёстой гэдгийг санаарай. Ингэж чадвал таны бие хөнгөрч, эрүүл саруул урт удаан наслах болно. Баярлалаа.