1. Монте-Карлогийн төвд
2. Дал мод хаа сайгүй ургах ажээ. Италийн хилээс холгүйхэн, Францын Альпын нуруудын хормойд, Газар Дундын Тэнгисийн давалгаанд чийгших бяцхан Монако гүрэн оршин тогтноно.
3. Монакогийн эрэг дээр. Тэнгисийн эрэг дээр жуулчид, оршин суугчдын хөл хэзээд тасрахгүй. Далай тэнгисийн хараа алдрам үзэмжийг ширтэнгээ тохилог ресторанд амьдрал хүүрнэн суух хүмүүс олон. Тэдгээр хүмүүсийн хэн нь ч гэсэн хүссэн үедээ тэнгисийн усанд орж болох нь сайхан.
4. Усан сэлэлтийн тавцан.
5. Найз охид
Монакогийн вант улс нь зэргэлдээ орших хэд хэдэн хотоос тогтох бөгөөд тэдний дундаас Монте-Карло хот эдийн засгийн төв нь болдог. Тэнд театр, казино болон бусад олон төрлийн чөлөөт цаг өнгөрөөх газрууд бий.
6. Казино
7. Монте Карлогийн төв хавьд байсан цэцгийн мандал.
Монте-Карло хотод барилга байгууламжууд маш нягт сүндэрлэх боловч нилэнхүйдээ цэцэрлэгжилт маш сайтай, ургамал ногоонд “дарагдсан” газар ажээ. Тэр тусмаа Монте-Карлогийн арчилгаа тордолгоо сайтай, үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн жуулчдын нүдийг жинхэнэ баясгадаг газруудын нэг юм.
8. Монте-Карлогийн цэцэрлэгт
Паркийн дэргэд Дэлхийд алдартай казино байрлана. Маонте-Карлогийн казиног Шарьл Гарнье 1878 онд барьжээ. Чухам тэр үед л казинод хэн ялах ёстойг өгүүлэх хоёр алдартай дүрмийг гаргасан байна.
9. Монте-Карлогийн казино дээрхи цаг.
10. Казиногийн үүдэн дээр.
Казиногийн барилгын урьд талбай дээр үнэтэй авто машинууд болон жуулчдаар дүүрэн үзэгдэнэ. Монте-Карлод гэр бүлийн болон бусад дурсгалын зураг авахуулах шиг амархан ажил байхгүй. Гадаад хэл мэдэхгүй ч гэсэн зурагаа авахуулах их амархан. Учир нь тэнд байгаа бүх хүмүүс зураг даруулах гэж байж ядаж байдаг гэхэд хилсдэхгүй.
11. Монте-Карлогийн казино.
Казиногийн барилга нь маш гоёмсог бөгөөд дотор нь орсон цагтаа та өөрийгөө эд баялаг, чамин тансагийн ертөнцөд хөл тавьсан мэтээр төсөөлөх болно. Харин түүний үүдээр хүүхэд хөтөлж орж болдоггүйтэй адил, зургийн аппаратаа ч гэсэн гадна үлдээх ёстой байдаг. Мөн казинод богино өмдтэй оруулдаггүй ажээ. Тиймээс энэ казинод орохын тулд гэртээ эсвэл буудалдаа очиж, өмдөө өмсөөд, аппаратаа үлдээгээд, хүүхдүүдээ бас дагуулахгүй орхихын тулд аргалах ёстой болж байгаа юм.
12. Казиногийн дэргэд.
Казиногийн зүүн талд аварга том зоогийн газар ажиллах бөгөөд хүйтэн ундаа, амттай хоол зооглох жуулчдаар пиг дүүрсэн байдаг ажээ.
13. Ресторанд
Зоогийн газраас холгүйхэн буюу бараг л хоёр алхмын зайд Дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн дэлгүүрүүд бүхий гудамж бий. Мэдээж үнийн хувьд ухаан алдмаар...
14. Rolex
15. Шинэ барааг толины цаанаас “шоппингдох” нь.
16. Таня
Монте-Карлогийн гудмаар алхахдаа хотын гоо үзэсгэлэнгээс гадна хайртай бүсгүйнхээ гоо үзэсгэлэнг буулгаж явлаа.
17. Монте-Карлогийн гудам
Энэ хотод төөрнө гэдэг бараг боломжгүй зүйл. Төөрлөө гэхэд хаа сайгүй чиглэл заасан самбарууд бий. Яг л жуулчдын хот гэсэн шиг...
18. Чиглүүлэх самбарнууд.
Монте-Карлогийн машин замуудыг та харж байна.
19. Моте Карлогийн зам
20. Туннель
Мэдээж хотын зам л болсон хойно, хэчнээн сайхан ч гэсэн автобусны буудалтай л байж таарна. Гэхдээ автобусны буудлууд нь мод, цэцэгтэй хамт “ургаж” харагддаг нь бас онцгой санагдсан. Түүнчлэн миний зургуудад гүйж байгаад буусан хэд хэдэн хүмүүс байснаас үзэхэд энэ хотынхон эрүүл мэнддээ их анхаардаг бололтой.
21. Зогсоол.
Энэ хотын амьдрал үргэлж буцалж байдаг бөгөөд өчүүхэн жижиг осол болоход л холбогдох албаныхан асар хурдтай ирдэг юм билээ.
22. Засварын үйлчилгээ
Хотын булан тохой бүрт камер байх нь өөрийн эрхгүй нүдэнд тусна.
23. Хаа сайгүй камер.