Энэ үзэсгэлэнгийн зорилго нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн болон үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдэд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг түгээхэд оршино.
Манай үзэсгэлэнд:
-Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид
-Хүнсний бүтээгдэхүүн импортлогч компаниуд
-Нийтийн хоолны үйлчилгээний газрууд
-Нийтийн хоолны тоног төхөөрөмж борлуулагчид бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ
танилцуулан оролцоно.
Та бүхний амралт чөлөөт цагт зориулж олон сонирхолтой арга хэмжээнүүдийг үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулахаар бэлдлээ. Тухайлбал:
+Монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн
Энэхүү нэр хүндтэй тэмцээн урьд өмнө нь олон нийтэд нээлттэй байгаагүй бөгөөд энэ жилээс эхлэн олон нийтэд үзэж сонирхоход үнэ төлбөргүй, нээлттэй болж байна.
+МУ-н шилдэг бартендер шалгаруулах тэмцээн
Энэхүү нэр хүндтэй тэмцээн урьд нь олон нийтэд нээлттэй байгаагүй бөгөөд энэ жилээс эхлэн олон нийтэд үзэж сонирхоход үнэ төлбөргүй, нээлттэй болж байна
+”Хэн хамгийн их хотдог идэх вэ?” тэмцээн
+Ресторануудын хоолыг 3000төгрөгөөр амтлах боломж
+Ирсэн хүн бүрт дурсгалын стикер, хөргөгчний наалт бэлэглэнэ
+Хоол хийх талаар заах үнэ төлбөргүй сургалт
+Мастер тогооч нарын хийсэн гарын хоолны дуудлага худалдаа
ҮЙЛЧИЛГЭЭ
• Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийн худалдаа, захиалгат худалдаа хийх
• Үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүний хямдрал
• Бараа бүтээгдэхүүний амталгаат худалдаа
ХӨТӨЛБӨР
Үзэсгэлэн эхлэх: 2013 оны 11 сарын 1 /10:00-19:00/
Үзэсгэлэн дуусах: 2013 оны 11 сарын 3 /10:00-19:00/
Холбоо барих
Утас:
95950811, 88077063
Вебсайт:
www.ub-foodandbeverage-expo.com
Бидэнтэй нэгдээрэй@Facebook:
https://www.facebook.com/pages/UB-Foodbeverage-EXPO/207920216041281
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.