Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бусад алдарт зураачид бүтээлээ туурвихын тулд түм түмэн өнгийн будаг, багс зэргийг ашигладаг бол Сингапурын зураач ердөө л балын харандаа ашиглан сонирхолтой бүтээлүүдээ туурвисаар байдаг байна.
Зураач Чан Чонг Хви энэ арга барилаа мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн хэмээн өөрийгөө үзэж хамгийн алдартай зураачдын бүтээлүүдийг хуулбарлан зурах болсон байна. Түүний ажлын хамгийн хэцүү зүйл нь хэрвээ тэр нэг л зураас, нэг л ороомог алдах юм бол дахин эхнээс нь эхлэн зурах шаардлагатай болдог аж.
Энэ өөрийн өвөрмөц арга барилаараа Чан Чонг Хви нь Мона Лиза, Йоханнеса Вермеера гэх мэт маш олон алдарт бүтээлүүдийг дахин амилуулжээ.
33 настай зураачийн хэлж байгаагаар энэ урлагийг “харандаага зөв бариад бүтээлээ туурви” хэмээн нэрлэж болох гэнэ.
Чан Чонг Хви нь Гамбургийн Kolle Robbe хэмээх дизайнерийн студийн захирал юм байна.
Чөлөөт цагаараа тэрээр ийнхүү бүтээл туурвих дуртай бөгөөд нэг зураг зурахад хэдий хэр хугацаа шаардагдахыг тодорхой хэлж чадахгүй байгаа юм. Түүний хамгийн зурах дуртай зураг нь Мона Лиза аж. Ийнхүү зураг зурахад Чан Чонг Хвид түүний нөхдүүд, хамтрагчид ихээхэн тусалдаг гэнэ.