Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. 2012 оны Хятадын загварын долоо хоногийн үеэр дизайнерууд нэлээн хурц, бөгөөд олон талаар баялаг загваруудыг толилуулсан. Тэр шоуны нэг модель нь үзэгчдийн сэтгэлд тодоос тод үлдэж чаджээ. Гэхдээ тэр тод ул мөр нь эерэг эсэх нь л эргэлзээтэй. Ямартай ч дизайнерийн ургуулан бодох сэтгэлгээ нь туйлдаа хүрсэн байсан бололтой. Готик стилийн хувцастай энэ модель залуу аймшгийн киног санагдуулж, бүдэг гэрэл, манантай тайзан дээгүүр Дракула гүнгийн үнэрийг ханхлуулан алхсан юм.
2. Та харь гаригийнханд итгэдэг үү? Ийм нийтлэг асуултын “тийм” гэсэн хариултыг 2011 оны Москвагийн загварын долоо хоногийн тайзан дээр өгсөн юм. Энэ бүтээл нь дизайнерийн дотоод ертөнцийг баялгийг харуулжээ. Ийм бүтээлч гайхамшгийг бие болгоход хэчнээн хөдөлмөр зарцуулсныг мэдэхгүй юм. Ямартай ч өөрийнхөө царайг нуухыг хүссэн загвар өмсөгчдөд яг таарсан хувцас болсон нь дамжиггүй. Ямартай ч цаанаа нуугдсан хүнийг улам нууцлаг, сонирхолтой болгож өгсөн хувцас ажээ.
3. Германы загвар зохион бүтээгч Патрик Мор нь загварын ертөнцөд гайхалтай алдартай нэгэн юм. Тэрээр 2010 онд өөрийн ер бусын загварын шоугаар хоёр удаа үзэгчдийг бишрүүлсэн. Сахалтай халзан бүсгүйчүүд төгс нүцгэн цээжээ хаялан, тод улаан өнгийн эртний дотоожтой тайзыг эзэгнэсэн нь Патрикийн ээлжит дуулиан байлаа. Загвар өмсөгчид хэдий эмэгтэй байсан ч гэсэн дотоож нь эрэгтэй зориулалттай, бас сахалтай байсан учраас энэ жагсаалтад оруулав.
4. Мөн онд болсон өөр нэгэн шоуныхаа үеэр Патрик Мор нь хайрандаа шатсан залуухан доргонуудыг борооноос хамгаалах эвтэйхэн цувны цуглуулгаар гайхуулсан. Браво Маэстро!
5. Та үдэшлэгт явах гээд, яг юу өмсөхөө мэдэхгүй байх тохиолдолтой тулгарч байв уу? Тэгвэл тийм хүмүүст 2011 оны Нью-Йоркийн дизайнер Ричи Рич-гийн цуглуулга хариулт өгсөн юм. Тэрээр: “хүн юу өмсөх нь чухал биш, өөрөө ямар хүн байх нь чухал” гэсэн нийтлэг үнэнийг илчилжээ. Түүнчлэн хэдий чинээ солиотой хувцаслана төдий чинээ таныг дурсана гэдэг санааг ч ил гаргасан байна.
6. Этгээд загварт дурлагчид Грейс Жонстоны модон даашинзны тухай лав
дуулсан байх. Тэгвэл 2013 оны Лондонгийн загварын долоо хоногийн үеэр
Крэйг Грин дараагийн үеийн модон гоёлыг танилцуулсан юм. “Толгой дээрхи
байшин”-гийн үлгэр амилж байгаа бололтой. Мэдээж уг моделийн толгой
дээрхи модон бүтээлийг байшин гэж хэлэхэд хэцүү ч толгой дээрхи
байшингийн суурь тавигджээ. Дизайнер өнгөний хослолыг гайхалтай хийсэн
нь уг өмсгөлийг сонирхол татахуйцаас гадна, нүдэнд дулаахан болгосон
байна.
7. Өвлийн хүйтэн жавартай хийх тэмцэлд Sibling брэндийн 2013 оны загварууд цэг тавьсан юм. Энэ аварга том малгай, ороолт, бээлийнүүд өмссөн байхад, хүйтнийг нэвтрүүлэх нь юу л бол. Түүнчлэн дизайнерууд толгой хэсгийн өмсгөлд тод өнгийг сонгосон нь цасан шуурганд төөрөхөөс сэргийлж буй мэт.
8. Дараагийн бүтээлийг жинхэнэ дизайнерын уран сэтгэмжийн үр гэж нэрлэж болмоор юм. 2010 оны Сопотскийн загварын долоо хоногийн үеэр гарч ирсэн энэ “хувцас” нь наран шарлагын газар биеэ цоохортуулан борлуулж, хөлд эвтэйхэн гутал нь чулуунд шалбалахгүй алхах боломжийг эзэндээ олгох юм шиг байна.
9. Ер бусын загвараас энгийнрүү шилжихдээ анхаарлаа жинхэнэ байгалийн гаралтай буюу модны тайрдас шиг загвартай цүнхэнд хандуулна уу. Каталоны загвар зохион бүтээгч Тони Франческ байгальд ээлтэй гэдгээ нууж чадаагүйдээ 2011 онд энэ сонирхолтой бүтээлээ толилуулжээ. Энэ цүнхний хэмжээ, өнгө үзэмж, хэлбэр дүрс гээд бүх зүйл нь авсаархан бөгөөд ой дотор нууж болохоор санагдав. Тэгээд ч хүйтний улиралд түлээ гэнэт хэрэг болвол сандрах зүйлгүй.
10. Энэ цуглуулгыг өндөрлөхдөө 2012 оны Вальтер ван Бейрендонкийн бүтээлд анхаарлаа хандуулахгүй байж үл болно. Үүнийг “Шинэ үеийн Дон Кихот” гэж нэрлэмээр... Энд морь л дутуу байгаа мэт санагдана. Ямартай ч дизайнер өөрийнхөө шүтэн бишрэгчдийн урмыг энэ бүтээлээрээ лав хугалаагүй гэдэгт итгэлтэй байна.