Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Вэбсайтаар Америк биш, гадны хүмүүсээс “АНУ-ын ямар хүнсний бүтээгдэхүүнийг та дотор муухайрам балиар гэж боддог вэ?” -гэсэн санал асуулга явуулахад Америкчууд өөрсдөө жирийн гэж үздэг боловч үнэндээ адгийн муухай амттай доорхи хэдэн хүснийг нэрэлжээ. Харин та санал нийлж байна уу?
1. Velveeta бяслаг.
“Америк бяслагийн талаар олон хүн хэлж байсан байх. Гэхдээ Velveeta бол арай л дэндүү амттай. Whiz Cheeze-ийн дэргэд, хуурамч бүтээгдэхүүнүүдийн эгнээнд байвал зохино.” хэрэглэгч: TheMadBotanist
2. Hershey шоколад
“Надад ер нь Америк шоколад, чихэрнүү их заваан санагддаг. Hershey шоколад нь яг л тав хоног хадгалсан өндөг шиг бутрамтгай байдаг. Амт нь ч тийм сайхан биш. Cadbury Dairy Milk урьд нь их сайхан амттай байсан. Гэвч Kraft компани Cadburry-г 2 жилийн өмнө худалдан авснаас хойш улам муу талруугаа өөрчлөгдөөд байх шиг.” Protonbeamface
3. Red Vines чихэр
“Би анх red Vines-ыг дотроо тод улаан өнгийн шингэн чихэртэй байх гэж бодоод амссан юм. Тэгсэн чинь яг саван шиг амттай байсан.” CthulhusWhore
4. Супермаркетийн талх.
“Би эндэхийн супермаркетуудад зардаг энгийн талхнуудыг огт идэж чаддаггүй юм. Маш нялуун амттай. Хот-дог болон гамбургерийн талхнууд нь ч гэсан адилхан.” tigersmadeofpaper
5. Шарсан хоолнууд
“Цөцгийтэй шарсан хоол, шарсан шош, шарсан туна, шарсан мөөг гээд л. Campbells soups-ийг үндсэн хоолны нэг хэсэг болгон идэх нь олон хүнд таалагддагийг би мэднэ ээ. Гэхдээ тийм их натрийг нэг дор иднэ гэж бодохоор л дотор минь арзайдаг. Тэр тусмаа жижиглэсэн шарсан төмсний хачиртай бол бүүр ч ярих юм биш. Тийм хоолонд бараг хүний нэг жилийн хэрэгцээний натрий агуулагддаг байх аа.” InquisitorVawn
6. Шаартай пиво
“Австриас ирсэн коллежийн хуучин анд маань шаартай пивийг харж ч чаддагүй байсан.” pokeySoakins
7. Twizzlers
“Twizzlers маш хачин амттай. Яг л картон цаас шиг. Хүсэж хүсэж идэж үзсэнийхээ дараа тун их урам хугарч байж билээ.” movealittlecloser
8. Поп-тартс (Pop Tarts) жигнэмэг
“Манай найзуудын нэг нь бидэнд хэдэн ширхэг Поп-тартс (Pop Tarts) өгсөн юм. Үнэхээр муухай амттай байсан. Хүмүүс үнэхээр энэ жигнэмгийг өглөөний ундандаа хэрэглэдэг гэж үү? Би хоёр ширхэгийг ч идэж чадаагүй.” homovore
9. Snow Cones зайрмаг
“Мөстэй сироп одоо хоол, хүнс үү?”- nanlayo
10. Хатаасан гахайн мах - Beef Jerky
“Би энэ бүтээгдэхүүнийг хэдэн сарын өмнө идэж үзсэн. Амт нь яг л хуванцар шиг төдийгүй, хаягдал даавуу шиг харагдаж байсан. Сайхан махыг боловсруулж байгаа нь энэ гээд гялгар уутанд ороосон даавууны өөдөс хийчихсэн юм шиг л санагдсан.” stw1313
11. Corn Dogs
“Би нэг удаа Флорида-д байхдаа Corn Dog идэж үзсэн. Ахиж ганц ч амсаагүй ээ. Яагаад хүмүүс Corn Dog-ийг гоё амттай гэж боддогийг би ойлгодоггүй юм.” Biwton
12. Соустай хуурай жигнэмэг (Biscuits and Gravy)
“Америкад миний үеэл ах амьдардаг юм. Нэг удаа намайг тэд өглөөний цайнд уриад, соустай жигнэмэгээр дайлсан. Соус нь үнэхээр муухай амттай байсан. Зөөгч нь надад түүнийг зүгээр л давс, гурил, перцээр амталсан хайлуулсан гахайн өөх ш дээ гэж тайлбарласан даа. Тийм юмыг хүн яаж өглөөний цайндаа идэх вэ дээ.” ilovenewtons
13. Америк бекон
“Миний хувьд америк бекон их сонин харагддаг. Хэтэрхий нарийхан, бас дандаа түлэгдсэн байдаг. Зүгээр л болгосон бекон хамаагүй илүү амттай.” RtardDAN
“Америк гахайн бекон хэтэрхий их тостой, бас хатуу санагддаг. Би жинхэнэ Их Британий беконыг санаж байна.” Bloodyhellalex
14. Махны рулет
“Би яагаад махан ороомог идэхийг хүсэх ёстой гэж? Би мэдээж тэр хоолыг хэзээ ч худалдаж авч, амсаж үзээгүй л дээ. Гэхдээ л үнэхээр дотор муухайрмаар харагддаг.” BoChiggedyBoDiddley