Амьд хөгжим, амьд дуу хоолойг мэдрүүлэх “Шинэ үе” төсөлд таныг урьж байна

2013-10-18, 18:18
7,290
Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг “Prosound" студийн продюсер Рагу санаачлан монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг 16 уран бүтээлчидтэй хамтран эхлүүлсэн билээ.
Амьд хөгжим, амьд дуу хоолойг мэдрүүлэх “Шинэ үе” төсөлд таныг урьж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


The Mongolian Live Sessions "Шинэ үе”



Тэгвэл энэ удаад амьдаар дуулж, хөгжимдөх дуртай дуучин, хөгжим сонирхогч залуусаа дэмжин хүсэл мөрөөдөлд нь хүргэх, хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал, ач холбогдолтой болохыг залуучуудад мэдрүүлэх зорилготойгоор “The Mongolian Live Sessions” буюу  “Шинэ үе”  эхэллээ.

“Номин констракшн” групп, Unitel групп, “Turkish Airlines”, болон SBN телевизтэй хамтран хэрэгжүүлэх  “Шинэ үе” шоу  дуулах дуртай, хөгжим тоглох авъяастай хэн бүхэнд нээлттэй бөгөөд хэрэв та оролцохыг хүсвэл өөрийн дуулах дуртай дуу болон аяаа коверлон мэргэжлийн камер эсвэл өөрийн гар утсаараа хийсэн чанартай дүрсээ SBN телевиз болон www.ХУУР.mn сайтад авчирч өгөх боломжтой юм. Мөн та SBN телевизийн байран дээр очиж тэнд дуугаа ч бичүүлэх боломжтойг ч дуулгая.



Бичлэгт тавигдах шаардлага:
- 12-25 насны / 21-ээс доош насныхан эцэг эхийн зөвшөөрөл авсан байх
- Cover бичлэгийн үргэлжлэх хугацаа 1-5 минут
- Гар утас, видео камераар авсан бичлэг дуу дүрсний шаардлага хангасан байх
- Бичлэг урьд өмнө нь Youtube-д тавигдаагүй байх 

Оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс эхний удаад 30 оролцогчийг сонгох бөгөөд үүнээс ирээдүйтэй гэсэн 14 оролцогчийг “Prosound" студийн дууны инженер Рагу Раман, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “The Mongolian Live Sessions” төсөлд орсон уран бүтээлчдийн төлөөлөл шүүхээс гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэгчдийн саналаар тодруулах юм.

ШИЛДЭГ 14 ОРОЛЦОГЧИЙН ШАГНАЛ



Хэрвээ та шилдэг 14 оролцогчийн нэг болох юм бол танийг  Нью- Йоркийн “Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгүүд, микрофон хүлээж байна. Мөн түүнчлэн рок поп ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчидтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж өөрийн хүссэн асуултандаа хариулт авах боломжтойг ч дуулгахад таатай байна.

Урлагийн ертөнцөд шинэ хувьсал бий болгох, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч 12-25 насны дуулах, хөгжим тоглох / бүх төрлийн хөгжмийн зэмсэг орж болно/ авъяастай залуусыг “Шинэ үе” шоунд урьж байна.

Оролцогчдын материалыг энэ сарын 25-ыг хүртэл хүлээн авах тул яараарай залуусаа. 

“Шинэ үе” шоунд оролцох бүх залуустааамжилт хүсье. 

Оролцогчдын бүтээл хүлээн авах хаяг:

https://www.facebook.com/MongolianLive Mongolianlive
Утас: 89044455

www.Xyyp.mn сайт.
Мэдээлэл технологийн үндэсний парк 202 тоот.
Холбоо барих утас: 99262232, 89996692

    SBN телевизийн байр.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.