Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сэтгүүлчдийн «Тайчигч хий үзэгдэл» хэмээн нэрлэсэн бүсгүйн хэн болох нь одоогоор хараахан тогтоогдоогүй байгаа гэнэ. Нүцгэлсэн бүсгүйг Хеншан гудажны дүүрэгт, Бунд орон сууцны хороололд, Шанхай хотын бусад алдартай дүүргүүдэд харсан байна. Нэмж хэлэхэд тэр алдарт Дорнын сувд цамхагны өмнө хүртэл зурагаа авахуулсан байна.
Зургуудыг судлаад, цагдаагийнхан эдгээр бүх зурган дээр нэг л бүсгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Уг хэргийн албан ёсны мөрдөлтийг эхлүүлж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн ажилтанд ажлыг даалгасан байна. Эхний шатанд цагдаагийнхан интернетэд зургуудыг түгээж байгаа эх сурвалжийг тодорхойлохоор шийджээ.
Баривчлагдаад олон нийтийн газар зохимжгүй байдлаар биеэ авч явсан буруугаа хүлээсэн тохиолдолд бүсгүй 10 жил шоронд суух ял авах ажээ. Гэвч хэрвээ түүнийг садар самуун явдлыг дэлгэрүүлсэн хэрэгт буруутгавал, шийтгэл нь нилээд хүндрэх болно.
Хятадын олон интернет хэрэглэгчид мөрдөлт эхэлсэнд сэтгэл дундуур байна. Тэдний үгээр бол эдгээр “нүцгэн зурагнууд” хэнд ч ямар ч хор хүргээгүй учир цагдаагийнхан оролцох шалтгаан байхгүй хэмээн үзэл бодлоо бичицгээжээ.