Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ой руу ороод нэлээд явж байтал ийм гайхалтай зүйлийг олж харлаа. Бүр хүч чадалгүй болчихсон өрөвдөлтэй амьтан, зөвхөн үе үехэн нүдээ эргэлдүүлж байв.
Өөрийн хүчээр гаргаж дийлэхээргүй байсан учир, ойр хавийн тосгонууд руу техник хайн утасдаж эхлэв. Ингэхэд гайхалтай нь энэ орхигдсон бөглүүд газар утасны сүлжээ барьж байлаа. Ойр хавийн Каурово, Прозорово тосгонуудад хүн амьдрахаа байсан, арай цаах нь байдаг хоёр тосгонд зөвхөн зун нь л хүмүүс очдог байна.
Эцэст нь трактор оллоо. Түүний эзэн нь тосгоны ажлаа орхин 5 километрийн цаанаас үл мэдэх зүйлийн төлөө ой руу давхин ирлээ.
Тракторын жолооч боодолтой сүрэл өргөгч, чирдэг татлагаар аврах “төхөөрөмж” хийлээ.
Амьтны хүзүүнээс татлагаа уяад болгоомжтой гэгч нь татлаа. Ажиллагаа амжилттай боллоо.
Дараа нь "амьтнаа яах вэ?" гэдэг асуудал гарлаа. Хамаг хүчээ барчихсан, үхэж ч магадгүй учир бүр орон нутгийн ан аж ахуйн газар луу утасдлаа.
Амьтантай салалтын зураг авахуулж чадсангүй, яг таван минутын дараа нөгөө бараг л үхэж байсан амьтан чинь ухасхийн босоод давхиад явчихав. Зөвхөн ийм зураг л үлдлээ.
Жимс түүхээр гарсан биш, ийм юм боллоо доо. Тракторын жолоочид амьтныг аварсанд баярлалаа.