Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Мэтт Вебер (Matt Weber) нь хотын гэрэл зурагчнаар 30 жил ажиллахдаа гудамжны хүмүүс, харгис хатуу байдал, сонин гаж этгээдүүд гээд их сууринг нэгэн бүхэл болгодог төрөл бүрийн оршин суугчдын дүр зургийг хальсанд буулгажээ. Гэвч тэрээр Нью-Йорк-ийн зөөлөн, гэрэл гэгээтэй талыг ч гэсэн олон харсан. Тэнд хүмүүс дурлалцаж, бас олны дунд хайраа илэрхийлэхээсээ ичдэггүй. Вебер бүтээлүүддээ үргэлж олон төрлийн сэтгэл хөдлөлийг буулгахыг хичээж ажилладаг. Харин Нью-Йорк мэтийн том хотуудад түүн шиг гэрэл зурагчнуудын дуранд ихэвчлэн гэмшил, стресс, дарамт л өртдөг билээ. Гэвч амьдрал байгаа цагт гэрэл гэгээтэй тал ч гэсэн заавал зэрэгцэн оршино. Жишээлбэл хайр дурлал...