10-р сараас гарч эхлэх шинэ 100 долларын дэвсгэрт

2013-09-30, 19:35
17,696
АНУ-ын эрх баригчид гүйлгээнд шинэ 100 долларын дэвсгэрт гаргах гэж байна. Энэ дэвсгэрт бидний мэдэх ногоон өнгөө сольж, нууцлалын шинэ элементүүдтэй болжээ. Шинэ мөнгөн дэвсгэрт нь 2013 оны 10-р сарын 8-нд гүйлгээнд гарах юм байна. Харин хуучин 100 долларыг эзэмшиж буй хүмүүс тайван байж болох аж. Учир нь хуучин нь ч гэсэн хэрэглээнээс гарахгүй тул яарч солих шаардлагагүй ажээ. Ингээд “ногоон” гэж бидний дуудаж заншсан Дэлхийн хамгийн алдартай мөнгөн дэвсгэрт ногоон биш болох талаар мэдээллийг танд хүргэе.
10-р сараас гарч эхлэх шинэ 100 долларын дэвсгэрт

1. Шинэ 100 долларын дэвсгэрт нь цэнхэр, саарал, улбар шар гэсэн гурван өнгийг агуулна. Нууцлалын хувьд илүү нарийн болсон байна. Зурагт: 2013 оны 9-р сарын 24-ний өдрийн мөнгөн дэвсгэрт хэвлэх газарт, хэвлэгдсэн мөнгөнүүдийг шалгаж байгаа байдал.

www.caak.mn

2. Шинэ дэвсгэрт нь хоёр шинэ нууцлалын элементтэй болсон нь гурван хэмжээст тууз болон “бэхний саван доторхи хонх” хоёр юм. Харин хөрөг зураг хэлбэрийн усан тамга, өнгө нь хувирдаг хамгаалалтын утас, 100-ийн тоо зэрэг хуучин нууцлалууд нь хэвээр үлдсэн байна.

www.caak.mn

3. Энэ шинэчлэл нь 100 долларын нэг дэвсгэртийн үйлдвэрлэлийн өртгийг 11-14 центээр нэмэгдүүлсэн байна. Гэхдээ АНУ-ын эрх баригчид 100 долларыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан учир энэ хэмжээний зардлыг заавал гаргах ёстой болжээ. Та биднийг ингээд сууж буй зуур бараг ялгагдах юмгүй нарийн дуурайлгасан хуурамч 100 долларын хуучин дэвсгэртүүдээр энд тэнд гүйлгээ хийж л байгаа. Зурагт: 100 долларын шинэ дэвсгэртийг хэвлэх үйл явц. 2013 оны 9-р сарын 24-н, Техас мужийн, Форт-Уэрт.

www.caak.mn

4. АНУ-ын хуулийн байгууллагуудын үзэж буйгаар хуурамч 100 долларыг Өмнөд Солонгос хамгийн ихээр үйлдвэрлэдэг гэж үзжээ. Тэдгээрийг жирийн нүдээр хараад жинхнээс ялгах аргагүй, мэргэжлийн шинжээчид үзэж байж л таньдаг байна. АНУ-ын валютын цэвэр байдлыг хянадаг нууц албаныхны мэдээгээр тийм хуурамч доллар тийм ч их биш, тэг зууны хэдхэн хувьтай гэж үзжээ. Гэвч тус улсад далайн чанадаас маш нарийн хуулбарласан хуурамч 100 долларууд ирсээр байгаа юм.

www.caak.mn

5. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид хуучин болон шинэ 100 долларын дэвсгэртүүдийн аль алиныг нь гүйлгээнд хэвээр байлгана гэдгээ мэдэгджээ.

www.caak.mn

6. 100 доллар нь 1969 оноос хойш АНУ-ын хамгийн том мөнгөн дэвсгэрт байсаар ирсэн юм. Анх зуун долларын дэвсгэртийг 1862 онд гаргаж байжээ.

www.caak.mn

7. Форт-Верт-д хэвлэгдэх шинэ 100 долларын дэвсгэртийн нүүрэн талд, 100-ийн тооны баруун талын зүүн дээд буланд жижигхэн FW гэсэн тэмдэглэгээ хийжээ. Харин тийм тэмдэглэгээгүй бол энэ дэвсгэрт нь Форт-Верт-д биш, Вашингтон болон Колумб орчимд хэвлэгдсэн гэдгийг илтгэх аж.

www.caak.mn

8. Хуваагаагүй 100 долларын мөнгөн дэвсгэртүүдийг шалгах явцад. 2013 оны 9-р сарын 24-ний өдөр, АНУ, Техас муж, Форт-Верт.

www.caak.mn

9. Одоогийн байдлаар АНУ-ын 100 доллар нь Дэлхийн хамгийн түгээмэл тархсан валют юм. Тэр битгий хэл хэдэн хэдэн улсын хувьд энэ нь үндсэн валютаар нь хэрэглэгддэг. Гүйлгээнд нийтдээ бэлнээр 1.18 триллион доллар байгаа аж. Сүүлийн таван жилд гүйлгээнд буй долларын хэмжээ 42 хувиар нэмэгджээ. Харин АНУ-ын нутаг дэвсгэр дээр нийт бэлэн мөнгөний гүйлгээний 7% нь явагддаг байна.

www.caak.mn

Хамгийн түгээмэл дэвсгэрт нь 100 доллар юм. Албаны мэдээгээр Дэлхий дээрхи 100 долларын нийт дэвсгэртийн гуравны хоёр нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуур хэрэглэгдэж байгаа аж. 2012 оны эцсийн байдлаар нийт хэвлэгдсэн 100 долларын дэвсгэртийн нийлбэр нь 863 миллиард доллар юм байна. Өөрөөр хэлбэл гүйлгээнд нийт 8.63 миллиард ширхэг 100 долларын дэвсгэрт байгаа аж.

АНУ нь 2010 онд түүхэндээ анх удаагаа 100 долларын дэвсгэртийг 1 долларын дэвсгэртээс олон ширхэгийг хэвлэсэн байна.

Ядуу буурай эсвэл эдийн засгийн хямралд орсон, орж буй улс орнуудад долларын эрэлт илүү байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()