Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Араатны хаан гэдэг тодотголтой арслан гэдэг амьтны үр удам хэдий ч Тимбагийн хувьд нохойтой тун төстэй араншинтай юм байна. Тэрээр салхинд гарах их дуртай бөгөөд, Дизель гэдэг нэртэй нохой болон Аннелийн бусад тэжээмэл амьтадтай цугтаа тоглох дуртай.
Тимба одоо 1 жил 6 сартай бөгөөд 120 кг жинтэй хэдий ч эзэгтэйгийнхээ хувьд хэзээ ч аймаар санагддаггүй байна.
Аннель нь цагаан арсланг тэжээх болсон нь найз нөхөддөө гайхуулах гэсэндээ биш, зэрлэг байгаль дээрхи ховордсон амьтдыг хамгаалах зорилготой ажээ.
Саяхнаас тэрээр фермийнхээ нэг хэсэг газрыг зэрлэг амьтдын хүрээлэн болгосон нь ирвэс, арслан зэрэг Африкийн бусад төрлийн зэрлэг муурнуудын орогнох газар болжээ. Тэрээр олон зэрлэг муурнууд дундаас нэгийг нь сонгож, өөрийн дотны амьтнаа болгоод, түүгээр дамжуулж, бусдынх нь хүсэл эрмэлзэл, зан араншинг мэдэж авахаар шийдсэн юм байна.
Олон хүмүүс амьдралын хачирхалтай хэв маягийг нь гайхдаг боловч энэ бүсгүй маш эгэл даруу амьдралаар амьдардаг. Ямар ч байсан Аннелийн өөрийнх нь хэлснээр амьдрал нь тун энгийн, ялгарах зүйлгүй сайхан гэжээ.