Хятадын зүүн өмнө зүгт орших Гуандун мужийн бүсгүй Хи Цзинцзин түүний сүйт хархүү Лу Лай нар 2011 онд тэдний өмнө аз жаргалтай, сонирхолтой, сайхан амьдрал байгаа гэсэн урам зоригоор дүүрэн залуус байлаа. Тэд хоёул Гуанчжоу хотын нутгийн засаг захиргааны нилээд өндөр албан тушаалын ажилд орчихсон байжээ. Хосууд бүр шинэ байр худалдан авч гэрлэхээр бэлдэж байж. Гэвч урт удаан аз жаргалтай хамт амьдрах тэдний төлөвлөгөө Хи Цзинцзины ажил дээрээ бие нь муудсан явдал баллав. Эмнэлэг орох замдаа бүсгүй комд ороод тэр чигээрээ сэхээ ороогүй байна.
Хоёр жилийн дараа бүсгүйг 28 нас хүрсэн өдөр Цзинцзиний гэр бүлийнхэн амьдралыг нь дэмжиж байсан машиныг салгахаас нь өмнө хосуудын хурим хийх гэсэн мөрөөдлийг нь биелүүлэхээр шийджээ. Бүсгүйн орны дэргэд болсон гэрлэх ёслол дээр түүний төрөл садан, ойр дотны хүмүүс ирсэн байв. Хурмын дараа хэдэн цаг болоод Цзинцзиний аппаратыг салгажээ. Бүсгүйн шийдвэрээр түүний эрхтэнүүдийг хэрэгтэй байгаа хүмүүст өгөхөөр болсон байна.