Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Чикаго, Иллинойс муж
Энэ хот нь юуны түрүүнд “хуурай хуулийн” үеэс л мафи ихтэй хэмээн алдаршиж байсан бөгөөд одоо ч гэсэн тайван бус байгаа аж. 2012 онд 2.7 сая хүн амтай Чикаго хотод 500 аллага болсон байна.
2. Нью-Йорк, Нью-Йорк муж
8.3 сая хүн амтай хотын хувьд нэг жилийн дотор 419 аллага болж, 53 мянган хүч хэрэглэсэн гэмт хэрэг болсон аж.
3. Детройт, Мичиган муж
Детройт хотод 707 мянган хүн амьдардаг бөгөөд жилд нийт 386 аллагын хэрэг гарчээ.
4. Филадельф, Пенсильвань муж
Филадельф гэдгийг Грек хэлнээс орчуулбал “ахын хайр” гэсэн утгатай аж. Энэ хотод 1.5 сая хүн амьдардаг бөгөөд жилд 331 аллага болсон байна.
5. Лос-Анжелос, Калифорни муж
Хүн бүрийн мөрөөдлийн хотуудын нэг боловч 8.3 сая хүн амтай энэ хотод өнгөрсөн жил 299 аллага, 936 хүчингийн хэрэг гарч байжээ.
6. Балтимор, Мэрилэнд муж
Өмнө нь Балтимор АНУ-ын цагаачдын цугларах томоохон зогсоолуудын нэг байсан. Энэ байдал нь гэмт хэргийн тоонд нөлөөлөх эсэх нь асуудалтай байгаа ч 625 мянган хүнтэй энэ хотод жилд 218 аллаг болсон байна.
7. Хьюстон, Техас муж
2.2 сая хүн амтай Хьюстон хотын хувьд 217 аллага гарчээ.
8. Шинэ Орлеан, Луйзана муж
Энэ жагсаалтын хамгийн цөөхөн хүн амтай улс юм. 2005 онд болсон хар салхины улмаас хүн амын тоо бараг хоёр дахин багассан байна. Хэдийгээр хүн амын тоо нь багасч байгаа ч гэмт хэргийн тоо өсөж 363 мянган хүн амтай энэ хотод жилд 193 аллага гарсан байна.
9. Даллас, Техас муж
Хүн амынхаа тоогоор Америкт 9-д ордог энэ хот 1.2 сая хүн амтай бөгөөд 154 аллага жилийн дотор гарчээ.
10. Мемфис, Теннеси муж
Рок-н-роллын төрөлх нутаг болох Мемфисын хувьд 657 мянган хүн амтай бөгөөд жилд 133 аллага болж байсан байна.