Сайхан бүсгүй болохын тулд хэдэн төгрөг зарцуулах вэ?

2013-09-22, 00:58
24,031
Бидний өмнөх зурган дээр загвар өмсөгч Хлоя Симс (Chloe Sims) байна. Түүн шиг сайхан болохыг хүсч байна уу? Тэгвэл тооны машин аваад тооцоод үзье.
Сайхан бүсгүй болохын тулд хэдэн төгрөг зарцуулах вэ?

Туяа цацарсан инээмсэглэлээс эхлэе: Хлоя шүдээ винирээр өнгөлүүлэхэд 19,000 фунт стерлинг зарцуулжээ.



Дараа нь тэр хөхөө янзлуулсан байна. Эхний хагалгаа 2,200 фунт (34В хэмжээгээ 34D болгуулсан байна.) Харин хоёр дахь хагалгаа 3 дахин үнэтэй буюу 7000 фунт болжээ. (34D-ээс 34DD)











Одоо бүр доошилье. “Бразиль” маягаар өгзөгний булчингаа татуулах хэмээн нэрлэгддэг үйлчилгээ нь 4500 фунтын үнэтэй байв.





Бас хагас жил тутамд хийлгэх шаардлагатай ботокс, бусад зүйлд 120 орчим фунт зарцуулдаг гэдгийг мартаж болохгүй.

За ингээд жижиг сажиг ботокс мэтийн зүйлд зарцуулсан мөнгийг тооцолгүйгээр нийтдээ 32700 фунт стерлинг болж байна. (ойролцоогоор 85,000,000 төгрөг гэсэн үг)

Бүсгүйчүүд та бүхэн гоё болохын төлөө ийм хэмжээний мөнгө өгөхөд бэлэн үү? Харин одоо зарцуулсан мөнгөө сайн харахын тулд загвар өмсөгчийн өөр зурагнуудыг дахин харахыг санал болгож байна.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()