“Алимны урхи” буюу Apple-ийн дуураймлууд

Apple компаний электрон төхөөрөмжүүдийн дизайн бол орчин үеийн олон электрон хэрэглэл бүтээгчдийн бүтээлүүддээ мөрдөх гол хэв загвар болж хувираад байгаа билээ. Энэ байдлын эсрэг Apple-ийнхан мөн ханцуй хумхиж суулгүй, бүтээлүүдийнхээ гол таних тэмдэг болсон хэлбэр, өнгө төрхийг зохиогчийн эрхээр хамгаалах оролдлого хийж байгаа аж. Гэсэн ч “хориотой жимс”-ний дизайн бусад үйлдвэрлэгчдийн хувьд маш амттай байхын сацуу эзэддээ ашиг орлогыг нь чамгүй авч ирж байгаа ажээ. Ингээд бүгдээрээ Apple-ийн бүтээгдэхүүний загварыг хуулбарласан бүтээлүүдтэй танилцацгаая.
“Алимны урхи” буюу Apple-ийн дуураймлууд

1. iPod-той төстэй бүтээлүүд
Mp3 болон медиа тоглуулагч iPod-ыг худалдаанд гарснаас хойш бусад олон үйлдвэрлэгчид товчлуурны байрлал, тоо ширхэг болон дэлгэцний хэмжээг нь дуурайлгасан бүтээлүүд гаргаж эхэлсэн.

www.caak.mn

Func Solo – 01 нь iPod Shuffle шиг хөнгөн цагаан гадаргуйтай. Удирдлагын товчлуурууд болон нүүрэн тал нь бас их төстэй ажээ. Энэ “i-copy”-ний санах ой нь 4гб юм байна. Гэхдээ ганц ялгаа нь iPod-ноос хоёр дахин бага үнэтэйд оршино.

www.caak.mn

Харин одоо та бүхэн iPod nano 5g тоглуулагчтай усны дусал мэт адилхан гар утсыг харж байна. HiPhone W008 хэмээх энэ гар утас нь гулгаж гарч ирдэг товчлууртай бүтээгдсэн. Энэ гар утас нь дизайнаасаа бусдаар бол байдаг л нэг хятад утас ажээ.

www.caak.mn

www.caak.mn

Хятадын дизайнер Мирко Жинепро-гийн гаргасан iTable хэмээх ширээ.

www.caak.mn

2. iPhone-той төстэй бүтээлүүд
Харин энэ компаний уг алдартай бүтээлийн тухай Дэлхийн хэвлэл мэдээлэл хангалттай амьсгалсан тул та сайн мэдэж байгаа. Шүүх шийдээд өгсөн шүү дээ. Тиймээс Samsung-ийн ухаалаг гар утас, таблетуудын талаар мэдээллийг алгасъя.

www.caak.mn

Хятадын Goodphone I5 бол гадаад төрхөөрөө яг л iPhone гэсэн үг, харин доторхитой бол ярих юм байхгүй. OC Android үйлдлийн системтэй энэ гар утас нь жинхэнэ iPhone-оос гурав дахин хямдхан буюу 230 доллараар интернэт дэлгүүрүүдэд зарагддаг байна.

www.caak.mn

“Орос iPhone” Highscreen Alpha Ice бол гадаад байдлаараа яг л “алим”. Корпусных нь зузаан 7.5 мм юм байна. Харин энэ “ихрийн өрөөсөн алим” маань 4 цөмтэй процессор, 1280х720 өргөтгөлтэй 4.7 дйюмын дэлгэц, 13 мегапиксель камер, хоёр сим ордогоороо ялгаатай. Highscreen Alpha Ice – ийн процессор нь OC Android 4.2 үйлдлийн системээр ажилладаг байна.

www.caak.mn

3. iPad-тай төстэйгүүд нь
iPad-тай өчүүхэн төдий төстэй бүтээлүүдийг ч Apple-ийнхан зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. iPad анхдагч байсныхаа хувьд цор ганц байх эрхтэй гэдэгтэй маргахгүй ээ.

www.caak.mn

Apple компаний дургүйцлийг өчүүхэн төдий төстэй байдал ч хүргэж байгаагийн нэг жишээ бол "Motorola Xoom" юм. 10,1 дйюмийн дэлгэц, картны оролт, Wi-fi хүлээн авагч, 3G хүлээн авагчаас бусдаараа бол тэс өөр шүү дээ.

www.caak.mn

Samsung компанитай Apple-ийнхан тун оцнгой харьцаатай билээ. Бараг л Apple-ийн дизайнерын хар зургийг хуулбарлаж аваад, багахан зэрэг өөрчлөлт оруулж гаргасан iPad-тай дэндүү адилхан таблетыг Samsung-ийнхан "Samsung Galaxy Tab 10.1" гэж нэрлэсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр Samsung Galaxy Tab 10.1-ийг борлуулахыг Европ болон Австралид хориглоод байгаа аж.

www.caak.mn

4. iWatch -тэй ижилхэн бүтээлүүд
Хараахан худалдаанд гараагүй байгаа i-төхөөрөмжүүдийг хүртэл дууриалгаж байгаа аж. Дизайнер Антонио де Роса-гийн аль 2010 онд танилцуулсан боловч 2013 онд гаргах iWatch–ыг дуурайлгасан бүтээлүүдтэй одоо танилъя.

www.caak.mn

Энэ оны Есдүгээр сарын эхээр Samsung-ийнхан ухаалаг цагийг гаргасан нь "Galaxy Gear" юм. Мэдээж Apple-ийн цагны төслийг хулгайлсан гэх баталгаа байхгүй. Тийм биш байж болох ч бас л Apple-ийн нэрийн хуудас болсон дугуй өнцгүүд, ЖК дэлгэцтэй ажээ. Магадгүй энэ нь ахин нэг шүүх болохын дохио ч байж мэднэ. Apple-ынхны гомдол гаргах эсэхээс л шалтгаална даа.

www.caak.mn

Харин энэ удаа эсэргээрээ, Apple-ийнхан Швейцарийн төмөр замын цагны санааг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагдсан.

www.caak.mn

iPad дээр Швейцарийн галт тэрэгний буудлын цагны заалтын дизайнтай яг ижил цагийг байрлуулсан байдаг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()