Хоёр гаргүй бүсгүй бодибилдингийн аварга болжээ

Амьдралын бэрхшээлүүдийн өмнө бууж өгөлгүй хэрхэн амжилтанд хүрч болохыг Америк бүсгүй Барби Томас (Barbie Thomas) өөрийн жишээгээр харуулжээ. Феникс хотын энэ бүсгүйн эр зориг, түүний өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг нь шагшин гайхахгүй байхын аргагүй юм.
Хоёр гаргүй бүсгүй бодибилдингийн аварга болжээ

Барби бүр хүүхэд байхдаа гаргүй болжээ. Хоёр настай бяцхан охин трансформатор луу авиран гарч, нүцгэн гараараа цахилгаан дамжуулагч шугамнаас барьж авсан байна. Хүчтэй цахилгаан гүйдэл Барбигийн гарыг ясанд нь хүртэл түлсэн байна. Эмч нар охины хоёр гарыг мөрөөр нь тайрахаас өөр арга байгаагүй ажээ.
 


Бяцхан Барби бууж өгсөнгүй. Тэрээр өөрийн амьдралд гарсан өөрчлөлтөнд дасан, өөрийгөө байгаагаар нь хүлээн авсан байна. Барби гарынхаа оронд хөлөө ашиглаж сурчээ. Оюутан байхдаа Барби Томас их сургуулиудын дунд зохиогддог усан сэлэлтийн тэмцээнүүдэд зоригтой оролцдог байлаа. 13 жилийн өмнө тэрээр бодибилдингээр хичээллэх шийдвэр гаргасан байна. Гаргүй бүсгүйн тэмцээнд оролцох тухай хүсэлтийг сонсоод, дасгалжуулагч түүнийг амжилт үзүүлэхгүй гэж хэлжээ. Дайчин зантай Барби үүнийг уриа маягаар хүлээн авч, хүчний дасгалуудаар илүү түлхүү хичээллэж эхэлжээ.

Өнгөрсөн жил Барби Томас анх удаа амжилттай оролцож, шилдэгт шалгарч байжээ. Харин энэ жил бодибилдингийн аварга болжээ. Бодибилдингээр хичээллэхийн зэрэгцээ зоригтой америк бүсгүй маань хоёр өсвөр насны хүүхэд өсгөж байгаа ажээ.  Барби бусад хүмүүсийн гараараа хийдэг хоол хийх, машин барих, захиа бичих г.м зүйлийг хөлнийхөө тусламжтайгаар хийдэг байна.

















Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()