Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1.Буудай
Буудайнд магни, уураг, фосфор, В1 витамин байдаг бөгөөд эдгээр найрлагууд нь таныг ядраахгүй байхад тусална. Тиймээс өглөөний хоолондоо заавал буудайг хэрэглэж заншаарай. Илүү тэжээллэг болгохын тулд бага зэргийн самар нэмж өгвөл зүгээр байдаг.
2. Өргөст ногоо
Өрөст ногоонд бидний биенд чухал элемэнт болох төмөр бий бөгөөд хүчилтөрөгчийг дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна хамгийн чухал энерги ялгаруулагч магни байдаг бөгөөд магни дутагдсанаар ядаргаанд орж бие нь мууддаг байна. Мөн кали агуулагддаг бөгөөд энэ нь булчинг суллаж өгдөг аж.
3. Самар
Самар мөн магни ялгаруулдаг чухал бүтээгдэхүүн юм. Самранд агуулагдах амин хүчил нь таныг тайван нойрсуулах болно. Үүнээс гадна магни нь булчинг суллаж, бидний бие организмыг энергээр хангаж өгдөг бөгөөд таны сэтгэл санааны байдлыг тайвшруулдаг.
4. Улаан шош
Улаан шош нь хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд биеэс илүүдэл бодисыг гадагшлуулдаг. Улаан шошонд марганц, зэс агуулагддаг бөгөөд энэ нь энерги үүсгэдэг байна. Үүнээс гадна цусны эргэлтийг сайжруулж, дархлааг сэргээдэг.
5. Шинэхэн амар загас
Шинэхэн амар загасанд В12 агуулагддаг бөгөөд энэ нь цусны төлжилтийг сайжруулдаг. Хэрвээ хүний биед В12 дутагдвал цус багадалтын өвчинд нэрвэгддэг байна. Хамгийн гол нь амар загас нь давсгүй, утаагүй байх ёстой аж.
6.Иогурт
Иогуртанд дургүй хүн гэж бараг л үгүй болов уу? Энэхүү иогуртанд
хэрэглэхэд хялбар зүйл нь шингэлт сайтай бөгөөд саяхны судалгаанаас
харахад иогурт нь архаг ядаргаанаас сэргийлдэг гэсэн дүгнэлт гарчээ.
Иогуртанд ходоодны үйл ажиллагаа болон тархины үйл ажиллагааг дэмжих
бактери байдаг гэнэ. Тиймээс өглөөний цайндаа иогуртыг хэрэглэхэд гэмгүй
л болов уу.
7. Анар
Анар жимсэнд витамин А,В,С,Е,Р агуулагддаг бөгөөд хоолны дуршлыг нэмэгдүүлж, нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Өдөр нэг аяга анaрын шүүс эсвэл тал анар идэхэд хангалттай.
8. Буудайн үр
Буудайн үрэнд витамин Е, В, төмөр, кальци, фосфор, магни агуулагддаг. Ийнхүү амин дэмийн эх үүсвэр учир мэдрэлийн системийг энергиэр хангаж өгдөг. Өдөрт 100 грамм буудайн үрийг хоолондоо нэмэлт болгож хэрэглэх нь зүйтэй.
9. Тахианы цээж мах
Тахианы мах нь төмрийн эх үүсвэр болдог. Хэрвээ бидний бие махбодид хангалттай хэмжээний төмөр байвал бид ядрахгүй байж үргэлж өөдрөг байх болно.
10. Нэрс
Нэрс нь тархины цусан хангамжийг сайжруулдаг. Тиймээс шинэхэн, боловсруулаагүй нэрсийг хэрэглэх нь илүү тохиромжтой. Хөлдөөсөн байж ч болох л юм.