Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Рик Шмитт түүний эхнэр Лиза, охин Хиллари, хүү Эрик нар эрдэнэсийг далай дотроос, эргээс ойролцоогоор 140 метр зайд олжээ. Эрдэнэс нь нийт 210 метр урт болох алтан гинж, 5 алтан зоос, алтан бөгж байсан байна.
1715 онд үүгээр Гаванаас Испани руу чиглэсэн 11 усан онгоцны жингийн цуваа явж өнгөрчээ. Эдгээр хөлөг онгоцнуудыг аймшигт далайн шуурга живүүлсэн байна. 1977 онд “Далайн гүн”, 2008 онд “Тэнэгүүдийн алт” кинонууд гарч, уг киноны баатрууд яг энэ эрдэнэсийг хайдаг.
Түүхийн баримт бичгээр бол живсэн онгоцнууд 400 сая долларын үнэтэй үнэт эдлэл тээвэрлэж явжээ. Одоо болтол дөнгөж 175 сая долларын үнэтэй эрдэнэсийг л гаргаж чадсан байна. Өөрөөр хэлвэл эрдэнэс хайгчдад урьдын адил хийх ажил байгаа ажээ. 2010 онд Brisben компани живсэн хөлөг онгоцны эрхийг худалдаж авчээ. Гэхдээ субподряд гэрээ хийсэн тохиолдолд уг компани нь бусдыг алт хайхад саад болдоггүй байна.
Шмиттийн гэр бүлийнхэн олон жил эрдэнэс хайх ажил хийж байгаа бөгөөд тэдэнд нэг биш удаа аз ивээж байжээ. 2002 онд тэд 25,000 долларын үнэтэй мөнгөн тавагнууд олсон байна.
Испаний эрдэнэсийн хувьд хуулийн дагуу эрдэнэсийн 20% нь Флорида мужийн музейн цуглуулганд орно. Үлдсэн 80%-ийг Brisben компани Шмиттийн гэр бүлийнхэн хувааж авах ажээ.
Видео.