Хойд Солонгосын удирдагчийн нууц амраг байсан бүсгүйг буудан хороожээ

2013-09-02, 20:10
34,092
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын-ы нууц амраг байсан дуучин Хён Сон Воль садар самууны хэргээр ялын дээд хэмжээгээр шийтгүүлжээ. ”Бүсгүйг 8 сарын 20-нд хэсэг хөгжимчдын хамт олны өмнө буудсан байна”- гэж chosun.com сайт мэдээлж байна.
Хойд Солонгосын удирдагчийн нууц амраг байсан бүсгүйг буудан хороожээ

Дуучин бүсгүй "Ынхасу" найрал хөгжмийн удирдаач нарыг 8 сарын 17-нд баривчлан, 3 хоногийн дараа бууджээ. Мөрдөх ажиллагаа сунжирсангүй, шүүгч нар ч удаан бодсонгүй. Пүн-пан гээд л хэрэг дуусч. Найрал хөгжмийн хөгжимчид, Wangjaesan хамтлагын дуучид болон бүжигчид бас шийтгүүлсэн ажээ. Жүжигчдыг садар самуун кинонд зурагаа авахуулж, Хятадад өөрсдийн садар самуун бичлэгээ зарсан гэсэн хэргээр буруутгасан байна.

Мөн зарим хөгжимчдыг нэгжих үед нуусан Библи олдсон бөгөөд тэднийг тэрс үзэлтэн гэж буруутгажээ. Шийтгэлийг хамт олон төрөл төрөгсөд гэр бүлийнх нь хүмүүсийн нүдэн дээр тогтоол ёсоор гүйцэтгэсэн бөгөөд Солонгосын хуулийн дагуу бүх цаазлуулсан хүмүүсийн төрөл саданг баривчлан шорон луу илгээжээ.



Ким Чен Ын нь Хён Сон Вольтой ойролцоогоор 10 жилийн өмнө уулзжээ. Хожим нь тэр нууц амрагтайгаа холбоогоо тасалж, бүсгүй цэргийн хүнтэй суусан байна.





Ким Чен Ын-ы одоогийн эхнэр бас “Ынхасу” найрал хөгжмийн дуучин байсан байна. Тэрээр энэ яланд хамаатай эсэх нь тодорхойгүй ажээ.

Ким Чен Ын-ы одоогийн эхнэр.





Хөөрхий азгүй Хён Сон Волиос дуу л үлджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()