Өнгөрсөн долоо хоногт М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хамт олон НЯТТ-ийн харъяа Баянзүрх салбарын хамт олонд орчин үеийн стандартад нийцсэн Хүүхдийн үзлэгийн өрөөг тохижуулан хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар Хотын Түргэн Тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Ариунболд хүрэлцэн ирж М-Си-Эс Кока-Кола Компанийн хамт олонд талархлаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн яаралтай тусламжийн төв Баянзүрх салбар нь ажлын өдөрт дунджаар 180-200 дуудлага, амралтын өдөр 250-500 дуудлага хүлээн авч үйлчилдэг үүний 30%-40%-ийг хүүхдүүд эзэлдэг боловч тус төвд стандарт хүүхдийн үзлэгийн өрөөгүй тусгаарлах өрөөг үзлэгийн өрөө болгон ашигладаг байсан юм. Энэ хүндрэлтэй байдалд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон анхаарлаа хандуулан тус төвд шаардлагатай байгаа үзлэгийн өрөөний стандарт тохижилт, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж мөнгөн тусламж үзүүлэн, хүүхдийн үзлэгийн өрөөнд зориулан компьютер техник хэрэгсэл, хүүхдийн тоглоом зэргийг хандивлан эмнэлгийн үйл ажиллагаа болон хүүхдүүддээ бэлэг барисан юм.
Ирээдүйн эзэд болох хүүхэд багачуудынхаа эрүүл энх өсөн торних, эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн М-Си-Эс Кока-Кола компнийн хамт олонд талархлаа илэрхийлье.