Оросын Холбооны Улсын хуулийн дагуу энэ олдвор хосгүй ховор гэсэн шалгуурт багтах бөгөөд түүний үнэлгээг Холбооны улсын сангийн газрын мэргэжилтнүүд хийх болно. Компаний ерөнхий захирал Юрий Мухинигийн үгээр бол энэ ховор олдворын зах зээлийн үнийг хэлэх цаг нь болоогүй ажээ.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн том маргад 11.5 кг жинтэй, 1.15 сая долларын үнэтэй зарагдаж байжээ.
2012 оны 1 сарын 28-нд жил бүр Британы Колумбад явагддаг “Western Star Auctions” дуудлага худалдаан дээр зарагджээ. Теодора (Teodora) нэртэй энэ чулууг Бразилд олдворлож, Энэтхэгт зассан байна. Түүнийг эзэмшигч нь үнэт чулуу худалдан авагч Рейган Рейни болсон бөгөөд тэрээр энэ бол цэвэр маргад биш хэмээн онцолж байв.
Харин энэ удаа олдсон маргадын талаар, «Энэ бол маргад, гэвч түүнд агуулагдаж буй маргадын нарийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм.» —гэж энэ үнэт эрдэнийг судалсан үнэт чулуу судлаач Жеф Нечка ярьж байна.
«Чулуу олон төрлийн өнгөтэй байна. Тэгэхээр наад зах нь түүний дөрөвний нэг нь маргадын өвөг эцэг болох эрдэс-цагаан биндэрьяа байж болох юм. Чулууны гадаргуу маш сайн будагдсан ч ногоон өнгө гүн рүүгээ нилдээ тархсан гэдэгт би эргэлзэж байна. Миний барагцаагаар, энэ тохиолдолд чулууг бүхэлд нь биш, харин түүний 3-5 см зузаантай маргадын давхаргын тухай ярих нь зүйтэй болов уу.» -гэж тэр хэлсэн байна.