Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Чакареро (Чили)
Чилийн уламжлалт сэндвич бөгөөд стейк эсвэл гахайн мах болон улаан лооль, шош, халуун чинжүүгээр амталсан байдаг.
2. Чип батти (Их Британи)
Талхан дээр тавьсан шарсан төмсийг ихэнхидээ кетчуп болон бор сүмсээр амталдаг.
3. Баррос Люко (Чили)
Үхрийн махан дээр хайлуулсан сыр хийгээд л гүйцээ. Энэ сэндвичийн нэрийг Чилийн ерөнхийлөгч асан Рамон Барроса Люко-ийн нэрээр нэрлэсэн байна. Тэрээр Чилийн конгрессын байранд байнга захиалан иддэг байжээ.
4. Чемита (Мексик)
Пуэблд анх үүссэн энэ хавчуургатай талх нь авокадо, мах, сыр, сонгиноос бүтдэг байна.
5. Чивито (Уругвай)
Чивито Испани хэлнээс “ишиг” хэмээн орчуулагддаг ч үхрийн мах, моцарелла сыр, улаан лооль, майонез, олив болон өндөг гэх мэт зүйлсийг хамтад нь хийдэг байна.
6. Чорипан (Өмнөд Америк)
Энэ төрлийн талх Аргентинд үүсжээ. Үүнийг чоризо хиамны хамтаар хийдэг аж.
7. Донки бургер (Хятад)
Нэрнээс нь харахад л ойлгомжтой биз. Тиймээ энэ бургерыг илжигний махаар хийдэг бөгөөд чинжүүгээр амталдаг аж. Ингээд хуачао хэмээх шаржигнасан шарвингийн хамтаар өгдөг гэнэ.
8. Даблс (Тринидад болон Тобаго)
Карригаар амталсан шарсан талх болон өргөст хэмх, манго, кокос зэргийг нэмж болох юм.
9. Дирлэгенс натмад (Дани)
“Цагаан хоолтны оройн зоог” хэмээн орчуулагдах энэ бургерийг ихээхэн хачирхалтай арга замаар хийдэг бөгөөд давсалсан үхрийн мах болон нухаш ордог аж.
10. Денер-кебаб (Турк)
Шарсан махан дээр өргөст хэмх, улаан лооль, сонгино, салат гээд л хүссэн зүйлээ тавьж идэж болох юм.
11. Фишбрётхен (Герман)
Шаржигнасан талх, загас болон сонгино орсон болно.
12. Гэтсби (Өмнөд Африк)
Энэ сэндвичийг шарсан төмсөөр хийдэг бөгөөд том хэмжээтэй учир дөрвөн хүний порц гэж авч үздэг.
13. Кацу-сандо (Япон)
Японы котлет болон байцаатай бяцхан сэндвич.
14. Леберкэссеммель (Герман)
Үгчлэн орчуулбал “элэгний сыр” гэх хэдий ч дотор нь элэг ч байхгүй, сыр ч байхгүй гэнэ. Халуунаар нь гичээр амтлаж өгөх бөгөөд үхрийн мах, гахайн мах, сонгино гэсэн найрлагатай.
15. Медианоче (Куб)
Шөнө дунд гэсэн утгатай энэ бургерыг Кубт унтахын өмнө идэх дуртай бөгөөд шарсан гахайн мах, гич, сыр болон давсалсан өргөст хэмхийг хийдэг байна.
16. Меттбрётхен (Герман)
Түүхий гахайн татсан мах болон сонгино.
17. Пан-багнат (Франц)
Францын сэндвичийг хийхэд туна загас, ногоо, өндөг орох бөгөөд хамгийн гол нь оливын тосыг мартаж болохгүй. Хэзээ ч майонез хийхгүй гэдгийг санаарай.
18. Плескавица (Серб)
Бүх төрлийн махыг хольж хийсэн энэ сэндвичийг халуун ногоотой сүмсийн хамт өгдөг.
19. Гахайн махан бургер (Макао)
Зүгээр шарсан гахайн мах.
20. Бан ми (Вьетнам)
Ихэнхидээ Вьетнамчууд бүх төрлийн талхыг "бан ми" гэж нэрлэдэг боловч ялангуяа гахайн мах болон элэгний нухаштай талхыг ийнхүү нэрлэдэг байна.
21. Роти Жон (Малайз)
Өндөг, сонгино, махтай шарсан талх.
22. Жоу цзя мо (Хятад)
Өлсөөд байвал Хятадын аль ч гудамжнаас авч идэх боломжтой “махан бургер”.
23. Кайа тост (Сингапур)
Кокос болон элсэн чихрийг цагаан талхан дээр тавьж иднэ.
24. Арепа (Венесуэл)
Эрдэнэшишийн талх болон сыр, гахайн мах, авокадо хийнэ.
25. Хавайн амттан (Герман)
Гахайн мах, хан боргоцой болон сыр агуулсан.
26. Вада пав (Энэтхэг)
Энэтхэгийн хамгийн алдартай зууш.
27. Якисоба-пан (Япон)
Японы алдарт шарсан гоймонтой бургер.
28. Хучмал (Польш)
Мөөг, сыр болон махтай фаст-фудыг кетчуп эсвэл ногоон сонгиноор амталдаг.
29. Самарны тос, цөцгийтэй сэндвич (АНУ)