Хүн амьны хэрэг хийсэн жүжигчид

Ихэнхи жүжигчид зөвхөн дэлгэцэн дээр хүмүүсийг тоглоомоор алдаг. Гэвч холливудын жүжигчдын дунд гэм зэмгүй хүмүүсийг алсан жинхэнэ алуурчид цөөнгүй бий. Тэдний ихэнхи нь согтуугаараа машин жолоодож яваад хэцүү байдалд орсон байна. Гэвч захидал задлах зориулалттай хутгаар хүнийг алах чадвартай жинхэнэ солиотой хүмүүс ч тааралддаг байна.
Хүн амьны хэрэг хийсэн жүжигчид

1. Фэй ДеУитт
1965 онд хошин шогийн жүжигчин Фэй ДеУиттэд өөрийн нөхөр жүжгийн зохиолч Рэй Алленийг алсан хэрэгт ял тулгасан байна. Тэрээр нөхрөө захидал задлах зориулалттай хутгаар алсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

www.caak.mn

2. Эми Локейн
2013 оны 2 сард "Мелроуз Плейс" цуврал кинонд тоглосон жүжигчин Эма Локейн авто осол гаргасаны улмаас 60 настай эмэгтэйн амь насыг хороосоны төлөө 3 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Жүжигчин бүсгүйн согтолтын хэмжээ хэвийн хэмжээнээс 3 дахин их байжээ. Ингэхэд амь үрэгдсэн эмэгтэйн төрөл садангууд сэтгэл дундуур үлдсэн байна. Тэд Локейнийг арван жилээр суулгах байх гэж хүлээж байсан боловч, шүүгчид ялтаны бага охин нь өвчтэй байдлыг харгалзан ялыг хөнгөвчилсөн ажээ.

www.caak.mn

3. Чарльз Даттон
Жүжигчин Чарльз Даттон “Харийн хүн-3” кинонд тоглохоосоо өмнө 1970-аад онд хоёр ч удаа торны цаана суусан байна. Анхны удаа гудамжны зодоонд санамсаргүйгээр хүн алсаны төлөө, хоёр дахь нь хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр оржээ.

www.caak.mn

4. Лилло Бранкато
Жүжигчин Лилло Бранкато Нью-Йоркт цагдаагийн жижүүрийг алсан, мөн хулгай хийсэн учир ялаа эдэлж байгаа ажээ. 2011 онд тэрээр шоронгоос нийлж наргиж цэнгэдэг өөрийн хүрээний найзууддаа ямар нэгэн аргаар твит явуулж чадсан байна.

www.caak.mn

5. Скайлар Делеон
"Эрэлхэг рейнжерүүд" цуврал кинонд тоглосон энэ жүжигчинд 2009 онд гэр бүлийн хосыг дарвуулт онгоцон дээр нь алсан хэргээр цаазлах ял оноожээ. Делеон тэрхүү дарвуулт онгоцыг худалдаж авахаар сонирхож байсан байна.

www.caak.mn

6. Ребекка Гейхарт
2001 оны 6 сарын 13-нд жүжигчин Ребекка Гейхарт машинаараа сургуулиасаа буцаж явсан 9 настай Хорхе Круз хүүг дайрсан байна. Дараа өдөр нь хүү эмнэлэгт нас баржээ. Ребеккад 3 жилийн хорих ял, 2800 долларын торгууль, 750 цагийн засан хүмүүжүүлэх ажил хийх шийтгэл оноосон байна.

www.caak.mn

7. Мэттью Бродерик
1987 онд Ирландад тэр үеийн найз бүсгүй Женнифер Грейтэй амарч байхдаа жүжигчин Мэттью Бродерик автомашины осол хийсний улмаас нөгөө машинд сууж явсан ээж охин хоёр нас барсан байна. Мэттью хөлөө хугалжээ. Жүжигчинг цагаатгасан ч түүний сэтгэлийн гүн шарх насан туршид нь үлдсэн байна. Энэ осол нь найз бүсгүйгээсээ салах шалтгаан болжээ.

www.caak.mn

8. Роберт Блейк
2002 онд жүжигчин Роберт Блейкийг хоёр дахь эхнэрээ алсан хэргээр шүүхэд татдсан ч 2005 онд түүний ялыг хүчингүй болгожээ. Тиймээс бидний өмнө алуурчин байна эсвэл биш гэж хэлэхэд хэцүү юм.

www.caak.mn

9. Лэйн Харрисон
“Орголт” цуврал кинонд тоглосон жүжигчин 26 насандаа согтуу төдийгүй мансуурсан байх үедээ микро автобусаараа явж байгаад осолд орсоны улмаас дотор нь сууж явсан 17 настай бүсгүй нас баржээ. Харрисон шоронд 40 сар суусан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()