Фитнес модель Натали Мело

Ихэнхи фитнес-моделуудын адилаар Натали Мело (Nathalia Melo) өөрийн ажлын гарааг Миссийн тэмцээнд оролцсоноор эхэлсэн байна. Энэ алхам нь түүний амьдралыг өөрчилж, фитнес-модель болоход нөлөөлжээ. Өөрийн зорилгодоо хөтлөгдөн, үл шантран тэмцсэнээр жил ирэх тусам амжилтанд хүрч буй бүсгүйн гэрэл зургийг хүлээн авцгаая.
Фитнес модель Натали Мело

Натали Мело (Nathalia Melo) 1984 оны 1-р сарын 19-нд Бразилд төржээ. “IFBB PRO BIKINI” тэмцээний албан ёсны оролцогч бөгөөд "FBB Olympia 2010" тэмцээний Bikini төрлөөр 2-р байр, "The 2012 Bikini Olympia" тэргүүн байрыг эзэлсэн байна. Түүний өндөр 168 см бөгөөд жин нь 55 кг аж.



Бразилийн фитнес модель, мэргэжлийн тамирчин. “Питсбург Про 2010” болон “Европа Супер Шоу 2010” тэмцээний ялагч, “Olimpia 2010” тэмцээний хоёр дугаар байр, “Arnold Classic 2011” тэмцээнд 3-р байрыг тус тус эзэлж байсан байна.

"Миний фитнес моделийн гараа нэгэн Миссийн тэмцээнд оролцсоноор эхэлсэн юм. Үүнээс хойш миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Ар араасаа цуварсан тэмцээн уралдаануудад оролцох болсон бөгөөд шат ахисаар ийнхүү фитнес-модел болж чадсан юм. Үүний дараа "Flex" сэтгүүлийн зураг авалтанд оролцсон бөгөөд шинэхэн моделийн хувьд том боломж болсон" -хэмээн тэрээр ярьсан байна.

 

"Бразилд “Бикини” төрлийн фитнес моделийн тэмцээн болдоггүй байсан учир би ялалт байгуулахын тулд АНУ-ыг зорьсон юм. Харамсалтай нь надад Америкийн иргэншил байхгүй байсан тул тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Азаар "Nutrex" компанийхан надад анхаарлаа хандуулж “Олон улсын тамирчин” гэх эрхийг олгож өгсөн бөгөөд үүний ачаар хүссэн үедээ хаана ч хамаагүй тэмцээнд оролцох боломж нээгдсэн."

"... би үргэлж Nutrex-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бөгөөд энэ нь надад маш таатай санагддаг. Ирээдүйд энэ спортоороо хичээллэсээр байх болно" -гэж Мело нэмж хэлсэн юм.









































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()