Нүүр номны тухай...

2013-08-26, 19:21
10,109
Хайсан хүнээ олдог, таалагдсан хүнтэйгээ танилцаж, бүр цаашлаад сээтэн хаяж болдог нэг том орон зай байдаг. Түүгээр ч барахгүй хормын өмнө улаан гэрлээр явсан машины зургийг аван “Ичтэл нь share” гэж тараадаг, хөөрхөн өхөөрдөм хүүхдийн зурган дээр “Хэдэн лайк өгөх вэ?” хэмээн дэврээдэг газар бол томоос том F үсгээр хаяглагдсан хавтгай цэнхэр дэлхий, сая сая хэрэглэгчээр хуяглагдсан, эрх чөлөөний орон зай гэж тамгалагдсан-FACEBOOK. Хөрвүүлбэл НҮҮР НОМ, хөшүүн хэлбэл ПЭЭСБҮҮК-ийн өлгий нутаг билээ.
Нүүр номны тухай...



Цахим ертөнцийн олон нийтийн сайтууд гэрлийн хурдаар хүч түрж, орчин үеийн залуус “Дугаараа өгөөч” гэхээсээ илүү “Facebook-ийн нэр чинь юу вэ?” хэмээдэг тэр л цаг үед бид амьдарч байна. Яг энэ үед дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал өрнөхөд бид хормын төдийд мэдээлэл авч, энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлж чадаж байгаа нь гайхалтай. Мөн хэн нэгэн сайхан дуулдаг нь оддын дууг cover болгон дуулаад ОД болох, хачин хөдөлгөөнтэй бүжгийг олноороо дуурайж цааш түгээх бол сүүлийн үеийн МОДА.



Бидэнтэй хоногийн 24 цаг хамт байдаг зүйл бол сүүдэр, гар утас хоёр. Биенээсээ хэзээ ч салгадаггүй гар утсаараа Facebook-д байнга онлайн байхын тулд залуусын дунд нэг л том асуудал үүсдэг нь ДАТА гэнэ. Датагаа хайрлан, мөнгөө хэмнэхийн тулд тохиргоо хийн зураг үзэхээ хааж, видео тоглуулах гурвалжин товчийг бүрмөсөн мартаж, зөвхөн статус уншин, ЛАЙК, ШЕЙР хийж л хорхойгоо дардаг залуус олон.



Ийнхүү нэгэнт бидний амьдрал Facebook-тэй салшгүй холбоотой болсон тул та яг одоо зургаа шинэчлэн, статусаа өөрчлөөрэй.
-    Гар утсаараа дамжуулан Facebook-ийг ашигладаг хүмүүс бусдаас хоёр дахин идэвхтэй байдаг.



-    Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид дансаа цэнэглээд 1 сарын турш Facebook ашиглахад дата унахгүй гэнэ. Харин Facebook-ийн хуудсан дээр тавьсан Youtube болон бусад сайтын линкэд хандахад дата унахыг анхаараарай. /Дэлгэрэнгүй мэдээллийг www.unitel.mn/

Хоёрыг учруулж, холыг ойртуулдаг, хамгийн үнэнч найз НҮҮР НОМ-доо баярлалаа.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.