1. Шувуу судлаач эрдэмтэд одоо болтол «Дэлхийн хамгийн хурдан шувуу» хэмээх хүндэт цолыг жигүүртэн шувуудаас алинд нь олгохоо шийдэж чадахгүй л байна. Гэвч тэдний ихэнхи нь өргөсөн сүүлт алтан хараацайнд саналаа өгч байгаа ажээ. Энэ бүлгийн төлөөлөгчид цагт 168 км хурдтай нисэх чадвартай юм.
2. Хамгийн хурдан шувуу цолонд өрсөлдөгч бас нэг шувуу бол “сапсан” хэмээх шонхорын төрлийн махчин шувуу юм. Гэвч энэ махчин шувуу нь нисэх арай өөр аргатай ажээ. Ан хийхдээ сапсан өндөрт алгуур нисэж байгаад олз урхинд оронгуут тэрээр огцом доош шумбан нисдэг байна. Тийм үедээ сапсан цагт 320 км хүртэл хурдтай нисдэг.
3. Далайн усанд хааяа нуруун дээрээ том сэрвээтэй хөх саарал далбаат онгоцыг санагдуулам загастай таарч болно. Өөрийн ер бусын гадаад төрхөөсөө болоод “далбаат загас”нэр авчээ. Түүний сэлэх хурдны рекорд цагт 112 км ажээ.
4. Нугалмайт амьтдын төлөөлөгчдөөс хамгийн хурдан нь арьслаг яст мэлхийг гэж үздэг байна. Урьд талын том сэрвээ хөлийнхөө ачаар тэрээр цагт 35 км хурдтай явах чадвартай юм. Өдөр ирэх тутам энэ амьтдын тоо эрчимтэй цөөрсөөр байна.
5. Шавьж хорхойнуудын дунд нислэгийн хурдаараа рекорд тогтоосон нь соно юм. Тэд цагт 64 км хүртэл хурдлах чадвартай. Том байх тусмаа түүний хурд ихсдэг байна.
6. Хөхтөн амьтдын дундаас үчинбэр манлайлагч нь гэж тооцогддог. Тэрээр 3 секундын дотор цагт 120 км хүртэл хурдаа нэмэх чадвартай ажээ. Гэвч ийм гүйлтийн дараа уг амьтан хагас цаг зайлшгүй амрах хэрэгтэй болдог байна.