Европ бүсгүйчүүдийн сонирхолтой тэмцэл

2013-08-22, 05:15
12,700
Шведийн янз бүрийн шашин шүтдэг эмэгтэйчүүд “хижаб” (араб эмэгтэйн өмсгөл) өмссөн өөрсдийн зургаа олон нийтийн сүлжээнд тавьдаг болжээ. Интернетэд явагдаж буй энэ үйл ажиллагаа нь «Хижабтай эсэргүйцэл» хэмээх нэртэй ажээ. Эдгээр олон арван эмэгтэйчүүдийн дунд алдартай улс төрийн зүтгэлтэн, нэвтрүүлэгч нар байдаг бөгөөд мусульманы уламжлалт хувцас өмсөн өөрийн зургийг аван сүлжээн дэх хуудсандаа тавьдаг байна. Энэ ажиллагаанд оролцогчид тэдний үгээр бол Шведэд жил ирэх тутам улам их гадуурхагдаж буй мусульман эмэгтэйчүүдийн байдалд олны анхааарлыг татах зорилготой ажээ.
Европ бүсгүйчүүдийн сонирхолтой тэмцэл

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Энэхүү үйл ажиллагаа нь стокгольмийн Фарста гацаанд мусульман эмэгтэй рүү халдсаны дараа эхэлжээ. Үйл явдал өнгөрсөн баасан гарагын орой болжээ. Нэгэн эр арьсны үзэлтэй холбоотой уриа, доромжилсон үг хэлэн хашгирч жирэмсэн эмэгтэй рүү дайрч, түүний хижабыг хуу татан авч, толгойгоор нь зогсож байсан машин руу цохисон байна. Хохирогч эмэгтэйг эмнэлэгт аваачсан бөгөөд тархи нь хөдөлсөн болохыг тогтоожээ. Хорон санаатныг одоогоор олж чадаагүй байна. Шведийн хууль зүйн сайд тус орны мусульман эмэгтэйчүүдийн байдлын талаар хэлэлцэхийн тулд “Хижабтай эсэргүйцэл” хөдөлгөөнд оролцогч эмэгтэйчүүдтэй уулзахаар болж байгаа гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()