Хүү паркаар зугаалж яваад алмаз олжээ

12 настай Майкл нь Арканзасын паркаар зугаалж явах үедээ 15 мянган долларын үнэтэй алмаз олсон байна. Паркийн албан ёсны сайт дээр энд хүн бүр л өөрийн алмазаа олж болно гэж батлан бичжээ.
Хүү паркаар зугаалж яваад алмаз олжээ

Хүүгийн олсон үнэт чулуу шошны хэмжээтэй байжээ.

www.caak.mn

“Бид сууж байлаа, арван минут байх, тэгээд би газар нэг юм гялсхийхийг ажиглаад авахаар тонгойсон. Тэр нэг тийм...шилэн ...гөлгөр зүйл байсан”-хэмээн Майкл сэтгүүлчдэд ярьсан байна.

Олон жилийн туршид энэхүү ордоос олдсон 75 мянган алмазууд дунд 1924 онд олдсон түүхэн олдвор болох 40 каратын чулуу байдаг ажээ. Майклын олсон алмаз бол хамаагүй бага хэмжээтэй бөгөөд эхлээд хүүгийн гэр бүлийнхэн юу болохыг ч ойлгоогүй байна.

"Намайг уутнаас чулууг гаргахад, тэнд сууж байсан залуугийн нүд бүлтрэх шахсан, тэр намайг түр хүлээж бай гэж хэлээд арын өрөө рүүгээ орсон, дараа нь тэндээс олон хүн гүйж гарч ирээд надад баяр хүргэн энэ бол маш том алмаз байна гэж хэлсэн”-гэж азтай хүү ярьжээ.

“Майклын олсон 5.16 каратын алмааз урьдчилсан үнэлгээгээр 15,000 доллар хүрч болох юм”-гэж Daily News сонинд бичжээ.
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()