Бангладешийн үйлдвэрүүдийн аюултай нөхцөл

2013-08-12, 06:04
14,804
2013 оны 4 сарын 24-нд Бангладешийн Дакка дахь “Rana Plaza” хэмээх оёдлын үйлдвэрийн барилга нурснаар 1132 хүний амь насыг авч одсоныг та бүхэн санаж байгаа байх. Харин оёдлын үйлдврийн эзэн Сохель Рана (Sohel Rana)-г Энэтхэг рүү оргон зугатах гэж байхад нь барьж авжээ. Учир нь 4 сарын 23-нд хяналт шалгалтынхан түүнийг үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоо хэмээх шаардлага тавьсан ч тэрээр үүнийг тоогоогүй аж. Энэ харамсалтай хэрэг нь ажилчдын аюулгүй байдал муу байснаас болж үүссэн гэдэг нь тодорхой болсон юм. Үүнээс болоод Бангладешийн удирдлагууд мянга мянган оёдлын үйлдвэрүүдэд шалгалт хийлгэхээр хяналт шалгалтынхныг явуулсан байна.
Бангладешийн үйлдвэрүүдийн аюултай нөхцөл

1. Дакка дахь Гэмтэл Согог Судлалын эмнэлэгт хэвтэж буй 15 настай Рашеда охин. Охины нэг гарыг нь тайрч, нөгөө гар нь маш хүнд гэмтсэн байна. Охин нурсан оёдлын үйлдвэрт ажиллаж байжээ.

www.caak.mn

2. 25 настай Ройн бүсгүйд гэр бүлийн хүн нь толгойгоо угаахад нь тусалж байна. Бангладешийн Савар дахь Гэмтэл согог судлалын эмнэлэг. "Rana Plaza" үйлдвэрийн нурангин доороос бүсгүйг гаргасан бөгөөд амь насыг нь аврахын тулд түүний нэг гарыг авахаас өөр аргагүй болсон аж. Үйлдвэрийн барилгын нурсан гол шалтгаан нь барилгын явц дуусаагүй мөн хууль бусаар нэмж давхар барьсанд оршино.

www.caak.mn

3. Ажилчид хувцаснуудаа ангилж байна.

www.caak.mn

4. Бангладешийн оёдлын үйлдвэрт 4 сая гаруй эмэгтэйчүүд ажилладаг. Жилд 21 тэрбум долларын барааг экспортлодог нь энэ салбар хөгжихөд ихээхэн нөлөөлж байгаа аж.

www.caak.mn

5. Тамхины үйлдвэрт ажиллаж буй залуу. Бангладеш, Харагеш.

www.caak.mn

6. Хүүхдүүд гар аргаар хоосон тамхинуудыг чигжиж байна.

www.caak.mn

7. “Tobacco Control” сэтгүүлд мэдээлснээр Бангладешийн тамхины үйлдвэрүүдэд агааржуулалт маш муу байдаг гэнэ. Үүнээс болоод тамхины хор хүмүүсийн биед нөлөөлж байгаа аж.

www.caak.mn

8. 2012 оны судалгаанаас харахад 45,000 гаруй иргэд “биди” хэмээх хямд тамхийг үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцож байсан байна. Эдгээр иргэдийн тоонд багахан ч гэсэн цалин авахын тулд ажилладаг эмэгтэйчүүд, хүүхдүүд ордог аж.

www.caak.mn

9. Бангладешийн чулуу бутлах үйлдвэрийн ажилчид. Тэд чулууг буталж үүрмэг болгодог байна. Олон Нийтийн ажил хөдөлмөрийг судлах албаныхны тогтоосноор чулуу буталгааны үйлдвэрт ажилладаг ажилчдын ихэнхи нь царууцны тоосноос болж уушгины өвчтэй болж нас бардаг гэсэн дүгнэлт гаржээ.

www.caak.mn

10. 40 настай Монти Миа хэмээх энэ залуу уушгины эдгэшгүй силикоз өвчнийг туссан гэнэ.

www.caak.mn

11. Чулуу бутлагч үйлдвэрийн ажилчдын ажлын гутал.

www.caak.mn

12. Сүйрсэн завьны хэсгийг салгаж буй ажилчин. Сүйрсэн завьны төмөрлөгийг дахин боловсруулж улсынхаа хэрэгцээнд ашигладаг байна. 30,000 гаруй ажилчид энэ төрлийн салбарт ажилладаг бөгөөд мөн л бохирдсон агааржуулалт муутай орчин нөхцөлд ажилладаг аж.

www.caak.mn

13. Сүйрсэн онгоцон дээр ажиллаж байсан иргэд.

www.caak.mn

14. Энд маш их хэмжээний осол гардаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()