Бороонд бүжиглэсэн гэж эгч дүү мусульман охидыг хороожээ

2013-08-09, 23:56
29,272
Бороонд гүйж гарсан 15-16 насны энэ охид өсвөр насны хүүхдүүдийн адил зүгээр л амьдралын сайханд баярлан хөөрч, бусад хүүхдүүдийн хамт үсэрч харайн, инээлдэж, бүжиглэжээ. Энэ явдал Пакистаны хойд бүсд орших Чилас хотод болсон бөгөөд хэн нэг нь утсаныхаа камерт үүнийг бичиж авчээ. Бороонд хийсэн энэ бүжиг охидын амьны үнэтэй байв.
Бороонд бүжиглэсэн гэж эгч дүү мусульман охидыг хороожээ

Видео бичлэг гар утасны тусламжтайгаар маш хурдан тархаж, “Ичгүүртэй явдал! Нойтон хувцастай охидууд бүжиглэж  байна, манай хууль ёсондоо үнэнч эрчүүд одоо үүнийг гар утаснаасаа сонирхон үзэх болно доо!” – гэсэн тайлбартай интехнэт тавьжээ. Мусульманы удирдагчид тэр дор нь дургуйцлаа илэрхийлжээ. Балар бүдүүлэг ёс заншилтай улс орнуудад эрчүүдийн хуял тачаалын төлөө эмэгтэйчүүд л үргэлж хариуцлага хүлээдэг билээ. Эцсийн эцэст эгч дүү Нур Басре, Нур Шиза  хоёр хэт задгай байсныхаа төлөө цаазлууллаа.


Таван цэрэг охидыг эхийнх нь хамт гэрт нь буудан хороожээ. Цагдаагийнхан одоогоор хэргийг мөрдөж байна. “Гэр бүлийн нэр төрөө” сэргээхийг хүссэн тэдний эцэг нэгт ах нарынх нь дайрсан халдлага байсан эсэхийг илрүүлэхээр ажиллаж байна хэмээн “Sunday Times” сонинд мэдээлжээ.

Энэ улсад багаар бодоход гэр бүлийн нэр төрийг сэвтээсэн хэрэгт буруутган жил бүр 1000 орчим охид эмэгтэйчүүдийг алдаг гэж Пакистаны хүний эрхийн комисс мэдэгджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()